ФОТО: Цалин нэмүүлэхийн төлөөх АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ хүрээгээ тэлсээр байна
2018 оны 5 сарын 21
Цалин нэмүүлэхийн төлөөх ажил хаялтын өмнөх суулт өнөөдрөөс эхлэн улам хүрээгээ тэлж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдлээ.
МҮЭ-ийн шаардлагаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн цалингийн нэмэлт хэлэлцээ 2018 оны тавдугаар сарын 15-нд дахин үргэлжилсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул нийт ҮЭ-ийн зүгээс холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэн тэмцлийг орон даяар зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
57536
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс