АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ: Төрийн ордонруу ар нуруугаа харуулж суулт хийж байна

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарын “АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ”  6 дахь өдрөө үргэлжилж байна. Тус суултанд эрүүл мэндийн ажилтнуудын төлөөллөөс гадна шинжлэх ухаан, боловсрол гэх мэт зургаан салбарын төлөөлөл оролцож буй. Энэ үеэр зарим эмнэлгийн байгууллагын эмч нар үсээ хусуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байсан бол өнөөдөр Төрийн ордонруу ар нуруугаа харуулан суултаа үргэлжлүүлэх юм байна.

Arslan.mn
МЭМҮЭХ-ны дарга Б.Мягмар “ Ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд өнөөдөр 6 цагаар үргэлжилнэ. Бидний зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрт ороод таван хоногтоо явж байна.  УИХ, Засгийн газарт хандаж  шаардлага хүргүүлээд хариугаа хүлээсэн боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй. Улсын гурван  талт хэлэлцээр үр дүнд хүрээгүй учир бид ажилт хаялтын өмнөх суултыг төрийн ордонд сууж байгаа төрийн түшээдрүү ар нуруугаа харуулан  урагшаа Сүхбаатар хөшөө рүү харж сууна. Өнөөдөр бид маш олууллаа болсон.”хэмээлээ.

Арга мухардсан тэднийг хэн ч тоосонгүй, хүлээн авч уулзсангүй. Эмч, эмнэлгийн ажилтны хувьд цалингаа нэмүүлэх гэж ийн жагсах нь зүйн хэрэг гэж дэмжиж суугаа олон хүн бий. Юугаар ч үнэлшгүй, юутай ч зүйрлэшгүй хүний алтан амь, эрүүл мэндийн төлөөх идэх хоол, унтах нойроо хугаслан суугаа тэдний цалин үнэхээр өрөвдмөөр. Хэдийгээр энэ мэргэжлийг сонгосон хүмүүс тэд өөрсдөө ч “Та нарын сонгосон мэргэжил” гээд зүгээр орхичихож болохгүй шүү дээ.

Дулаан хөнжилдөө хань ижил, үр хүүхдээ тэврээд шөнийн нойроо ханатлаа авч байгаа шүүгч нар өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Гэтэл өвчиндөө шаналан тэлчлэх өвчтөнүүдийнхээ өрөөнөөс өрөөний хооронд шөнөжин гүйж, 3-10 гаруй цагийг хагалгааны өрөөнд цусны үнэрт зогсоогоороо өнгөрөөчихөөд одоо дараагийн хагалгаандаа орлоо гээд юу ч болоогүй мэт инээмсэглэх эмчийн цалин хэд билээ. Асар их ялгаатай. Зөвхөн эмч ч гэлтгүй өөдөсхөн үрсээ гэрт нь цоожилчихоод өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй хутгалдан өдрийг өнгөрөөдөг сувилагч нарыг ч орхигдуулж болмооргүй санагдана.

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд үргэлж бэлэн зогсдог эмч, сувилагчид маань хөлөө жийж зүгээр суучихаад төрөөсөө гуйлга гуйгаагүй. Хийдгээ хийчихээд хөдөлмөрөө үнэн бодитоор нь үнэлүүлэх гэсэн төдий. Ариун цагаан хөдөлмөрөө үнэн шударгаар үнэлүүлэх нь бүү хэл, сайн сайхнаар хэлүүлэх нь ховордоод байгаа тэднийг төрийн түшээд нь хүлээн авч уулзаад, цалинг нь нэмэхэд анхаарахад яах вэ дээ.

Цалинг нь тултал нэмчихээд дараа нь тэдэнтэй хариуцлагыг хатуу ярьдаг байх хэрэгтэй бус уу.

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57448
0 эможи

keyboard_arrow_up