“Цусны даралтаа хянаж сурцгаая“ өдөрлөг энэ сарын 17-ны өдөр болно

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцох юм байна. 

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулах юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт энэ сарын 17-нд Д.Сүхбаатарын талбайд болно. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57271
1 эможи

keyboard_arrow_up