Шар луувангийн шүүс тогтмол хэрэглэсэн хүүхдүүдийн өндөр, жин жигд нэмэгджээ

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Нэг килограммаас нь 450 грамм шүүс гардаг “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэн, хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Тус судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Arslan.mn
"Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, амин дэмээр нэн баялаг.

Судалгааны /50 хүүхэд/ болон хяналтын /50 хүүхэд/ бүлгийн хүүхдүүдэд гурван сарын турш хоолны ижил цэсээр үйлчилсэн бөгөөд судалгааны бүлгийн хүүхдүүдэд шар луувангийн шүүс болон шар луувангаар баяжуулсан бүтээгдэхүүн нэмэлтээр өгсөн нь хяналтын бүлгийнхнээс ялгаатай байсан юм. Шар луувангийн шүүс, баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр хүүхдийн хоол нь төрөл бүрийн бичил шимт бодисоор баяжсан нь тэдний өсөлт хөгжилтөд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа" гэж Судалгааны үр дүнгийн талаар “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь хэллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57029
0 эможи

keyboard_arrow_up