МАРГААШ СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ЖАГСАНА

2018 оны 5 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа нийслэлийн төдийгүй орон нутгаас ирсэн сувилагч нар  энэ сарын 08-ны өдөр буюу мягмар гарагт жагсаал цуглаан хийх гэж байна. Тэд Засгийн газарт тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Олон улсын сувилагчдын өдөр 5 дураар сарын 12-нд баярлахгүй, ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байна.
"17 мянган сувилагчийн дийлэнх нь сардаа 300-400 мянган төгрөгийн цалин авдаг, цалингийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдрал үнэхээрийн хүнд байна. Дээр нь бараг бүх эмнэлэгт сувилагчийн орон тоо дутуу, тэдний ачаалал их, гурваас дөрвөн сувилагчийн ажлыг ганцаараа хийж байгаа хүн ч байна.
Нөгөө талаас, бидний тэмцэл сувилагч нарын орон тоо, цалинг нэм гэж шууд шаардаж байгаа ч үйлчлүүлэгч, өвчтнүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарын асуудал давхар хөндөгдөж байгаа гэдгийг иргэд ойлгож байгаа.
ҮЭ-ийн тэмцэл хөдөлгөөн төдийгүй өдөр тутмын ажил нь ч Монгол улс, олон улсад хангалттай эрх зүйгээр хангагдсан, хамгаалагдсан байдаг. Бид Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хандах улмаар дэмжлэг авах эрхтэй. Бидний тэмцлийг Олон улсын мэргэжил нэгтнүүд маань дэмжиж байгаа. Бидэнд тооцоо судалгаа байгаа, тууштай тэмцэнэ ээ.
Тиймээс мянга мянган гишүүддээ цаг ямагт эвээ дээдэлж өөрсдийн эрх ашгаа хамгаалж хөдөлмөрөө зохистой үнэлүүлэхийн төлөө хамтдаа илүү хүчтэй тэмцэхийг уриалж байна."" гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэллээ.

Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд  бодит үр дүн гарах хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ  мэдэгдэж байна.
Жагсаал 2018.05.08-ны 12.00 цагт Драмын театрын гадна болно!!!

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
56954
13 эможи

зочин
2018-05-08 08:14
ҮНЭХЭЭР ЦАЛИН БАГАТАЙ ШҮҮ. ДЭМЖИЖ БАЙНА
Bolormaa
2018-05-07 23:44
demjij baina
keyboard_arrow_up