ФОТО: “Цэвэр гар амь насыг аварна” сэдэвт семинар боллоо

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас тавдугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны  албаны тархвар судлаач М.Цолмон "Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Өндөр хөгжилтэй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 100 хүн тутмын 17-20 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар авдаг гэсэн статистик мэдээлэл байна. Харин манай улсын хувьд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3 хувь нь халдвар авдаг гэх судалгааны дүн байгаа. Гэхдээ энэ бол бодит тоо биш. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар байгаа ч үүнийг илрүүлэх, тандах, мэдээлэх ажил хангалтгүй байна. 3 хувь гэдэг тоо эмнэлгийн байгууллагууд халдварыг илрүүлэх, мэдээлэх нь хангалтгүй байгааг харуулж байгаа юм." гэлээ.

Arslan.mn

Өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн ажилтны гар хоруу чанар бүхий нянгаар халдварлагдан, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөнд, түүний нэг эрхтэнээс нөгөө эрхтэнд, халдварлагдсан орчноос өвчтөнд халдвар дамжуулагч гол зам болдог аж.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56903
1 эможи

keyboard_arrow_up