Иргэд өөр улсыг зорих шаардлагагүй боллоо

2018 оны 5 сарын 03

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дахь удаагийн хагалгааг хийх гэж байна. Хагалгааны эхний өдөр анх удаа 4 нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах аж. Харин хоёр дахь өдөр нь хүндрэлтэй өндөр настанд хийх юм. Тус хагалгаанд БНСУ-ын "Асан" эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцох юм байна. 

Өнгөрсөн жилийн хугацаанд тус эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах 115 мэргэжилтэн, багийн хамт олныг бэлтгэжээ. Үүний үр дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг бүрэн хийж, иргэд өөр улсыг зорих шаардлагагүй болсон байна.

Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56845
2 эможи

Ganchodor
2018-05-03 19:34
Mundag yumaa amjilt hvsii. Gadagshaa ywij hagalgaa hiilgehgvi. Eh orondoo eleg shiljvvlen suulgaj mash tom sanhvvgiin daramtnaas ard tvmnee choloolj baina daa.
keyboard_arrow_up