“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян өрнөж байна

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

НЗДТГ, НЭМГ-аас хамтран сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулна. Энэхүү аяны хүрээнд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн салбар дундын уялдаа холбоог эрчимжүүлэх олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн дунд “Сүрьеэгүй дүүрэг, хороо, хамт олон, аж ахуйн нэгж” болох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, “Тэргүүний дүүргийн Засаг даргын Тамгын газар”, ”Тэргүүний дүүргийн Эрүүл мэндийн төв”, “Тэргүүний хороо”, “Тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулж, урамшуулах юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56815
0 эможи

keyboard_arrow_up