Б.Уянга: Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь ТУРШИЛТ биш

2018 оны 4 сарын 27

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг судалгааны баг нь Харвардын Эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллага ажээ.

Arslan.mn

Судалгааны ажлыг хийж буй "Монголын эрүүл мэндийн үүсгэл" НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Уянга "Эцэг эхийн үндэсний зөвлөл ТББ-аас сургуулийн насны хүүхдүүдэд туршилт хийж байна гэсэн ямар ч үндэслэлгүй, гүтгэлгийн мэдээлэлд залруулга хийж байна.

Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш. Туршилт гэдэг нь цоо шинэ зүйлийг туршиж үзэхийг хэлж байгаа. Д аминдэмийг 100 гаруй жилийн турш хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн. Өдгөө Д аминдэмийг зөвхөн 0-3 насны хүүхэд биш бүх хүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөх болсон. Д аминдэмийг хэрэглэснээр амьсгалын замын халдварт өвчин, тэр дундуу сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүний биеийн төрөлхийн дархлаажуулалтыг дэмждэг. 

Судалгаа 2016 оны 9 дүгээр сараас эхэлж нийт 15 сургуулийг хамруулсан. Судалгааны зорилго нь сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөллийг судлах. Анх бид 9,800 гаруй хүүхэд судалгаанд оролцоход 946 хүүхэд сүрьеэгийн далд халдвартай гарсан. Халдвартай хүүхдүүдээ бид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиниктэй хамтран шинжлэхэд 129 хүүхэд сүрьеэгээр өвдсөн байсан. Бид сүрьеэгээр өвдсөн хүүхдүүддээ эмчилгээ хийж, эдгээж байгаа. 

Шинжилгээгээр харьцангуй эрүүл гарсан хүүхдүүдэд бид Д аминдэм уулгаж, урьдчилан сэргийлж байна" гэв. 

Arslan.mn

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийг төлөөлж Г.Сэлэнгэ "Манайх Хан-Уул дүүрэгт амьдардаг. 2016 онд судалгааны ажлыг хэсэг байгуулагдаж эцэг эхчүүдтэй уулзаж, гарын үсэг зурж байсан. Миний хувьд дэлгэрэнгүй судалгаа бөглөж, судалсны үндсэн дээр ач холбогдолтой гэж үзээд судалгаанд хамруулсан.

Д аминдэм ууснаар том өөрчлөлт гарч байна. Миний 7 дугаар ангийн хүүхэд энэ өвөл ханиад хүрч, харшил нь хөдлөөгүй. Мөн нэлээн өндөр болсон. Хүүхэд маань өөрчлөгдөж байгааг хараад баярлаад байна.

Сайн дурын үндсэн дээр ач холбогдолтой зүйл хийж байхад эцэг эхчүүд чин сэтгэлээсээ дэмжээсэй гэж хүсэж байна. Энэ байгууллагын оффис дээр нь уулзаж, шинжилгээтэй нь танилцуулахад нээлттэй байдаг юм билээ" гэсэн юм. 

Хэвлэлийн бага хурлын үеэр нийгэмд худал мэдээлэл тараасан байгууллагад хуулийн хүрээнд хариуцлага тооцуулна гэж судалгааны багаас мэдэгдлээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56601
17 эможи

Зочин
2018-04-29 14:11
Манай хүүхэд энэ судалгаанд байдаг. Энэ сөрөг коммент бичиж байгаа хүмүүс малнаас дор хүмүүс байна. Манай хүүхэд өндөр болж байгаа ханиад хүрэхээ болисон. Судалгааны хамт олонд баярлалаа. Юун уул уухай Монголын хүүхдүүдийн төлөө эднийхээс өөр ийм буянтай ажил хийж байгаа газар байгаа юм уу. Битгий бууж өгөөрэй.
Demjij baigaa shuu
2018-04-28 10:36
Mongolchuud ymiig ih har baraanaar hardag boljee.Zov zuil hiij bga humuusiig omhii amaaraa omhii ugeeree bulah ymaa. Huruu nemerlehgui bj dandaa hoshuu nemerlehiin. Ene humuusiin eruul mongol huuhdiin toloo gsn zutgeliig unelj bna.Demjij bnaa
Zov zuil hiij bga ta buhendee bayrladag shuu
2018-04-28 10:23
Manai mongolchuud ymiig ih shuumjilj l chaddag mortloo mongol huuhduudiin toloo geed setgel gargaj bga
Er ni bol D vitamin huuhdiin byed iih sain ym bilee
2018-04-28 10:22
Bi huuheddee D uulgaad 2 jil bolj baigaa eej hun baina. Ene sudalgaand hamragdahaas umnu manai ohin ih turanhai amarhan yadardag baisan, harin suuliin 2 jiliin hugatsaaand jin sain nemj undurch bolson, manai huuhed shiljsen ch gesen doloo honog bur asuuj nadaas iluu anhaaral tavidag yum shig sanagdsan. Amjilt husiye
D amin dem bol chuhal sain vils
2018-04-27 23:57
bi ene d amin demiig uugaan mash ondor bolj bn owchin haniad tomuu ch tushaa boliloo ene ih ach tus bolj bhad muugaar helj bdag hvn chanargvi vildel bn ene d amin demiig uuj osolt sain bolj hool undaa sain idej owdohoo boilison ene d amin demiig use ulsaas oruulj irj bui ta bvhendee bayrla
Зочин
2018-04-27 22:46
Өнөөгийн Монголын нийгэмд та нар шиг ийм тустай үйл хийж байгаа хүмүүс улэм олон болох болтугай. Судалгаанд оролцсон хүүхдүүд үнэхээр азтай хүүхдүүд юм аа
Зочин
2018-04-27 19:00
Үр хүүхдэд минь хэрэгтэй монголын эрүүл мэндийн салбарт чухал ажил хийж буй танай хамт олонд амжилт хүсье. Сайхан буянтай ажил байна ш дээ.
ЭЭЖ
2018-04-27 18:45
Манай хүүхэд "ер ангиасаа эхлэн энэхүү эрүүл мэндийн судагаанд хамрагдаж байгаа. Анх судалгаанд хамрагдах тухай ангиудад нэцэг эхийн хурал хийж судагаанийхаа талаар маш нарийн тайлбарлаж өгсөний үндсэн би өөрөө ч тодорхой хэмжээ нд судалсаны үндсэн дээр хүүгээ оролцуулахаар шийдсэн. зөвшөөрөл авахдаа дан гац надаас ч биш хүүхдэд маань маш сайн тайлбарлаж хэлсэн хүүхэд маань ч д амин дэм уухыг зөвшөөрч ууж эхэлсэн. уухаас өмнө хүүхэд маань ангийнхан дундаа нилээн намхандаа ордог байсан ч одоо бол нилээн өссөн ханиад хүрэх нь ч эрс багассан. энэ судалгаанд орожбуй хүүхэд бүрийн ард над шиг ээж нар байгаа мэдээж хэрэг бид бүгд л ухаантай бодолтой хүмүүс хүүхдэд маань аюултай гэж үзсэн бол яахан орохыг зөвшөөрөх билээ. өүхэл бүтэн 4000д хүүхдийн эцэг эх байгаа үр хүхдэд минь анхаарч эрүүл мэндэд нь санаа тавин хийж буй ажлыг нь хэдхэн хүн гэнэт гарч ирээд эцэг эхчүүдийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай юм. энэхүү судалгааг явуулж буй байгууллагад харин ч талархах хэрэгтэй.
Ууганаа
2018-04-27 17:32
Шинжилгээ нь 200000-300000 мянга гэхээр 10000 хүүхдийн судалгааны эхэн дэх шинжилгээ нь гэхэд 3 тэрбум болж байгаа биз. Судалгааны өмнө хийсэн 9814 хүүхдийг бас шинжилгээнд хамруулсан. Бас 3 тэрбум , тэгээд хүмүүс ажиллана цалин энэ тэр гэхээр их хэмжээний мөнгөний асуудал явж байгаа биз. Эрүүл мэндийн үүсгэл ХХК-г яралтай шалгах нь зөв байхаа. Хууль хяналтын байгууллага нь, тагнуул, татвар гээд....
Ууганааа
2018-04-27 17:28
Энэ бол судалгаа нэрээр хайцаалж хийсэн туршилт. Харвардыг Америкчууд өөрсдөө шүүмжлээд эхэлсэн. Манай улс орон хүнээ анхаарахаа больчихсон хамгаалалтгүй байгааг харуулж байна. Хүүхдүүд дээр туршилт хийх бол байж болохгүй асуудал.Эмзэг ядуу байдлыг нь үнэхээр ашигласан байна. Энэ үйл ажиллагааны ард маш их мөнгөний асуудал байгаа даа.
ym oilgodoggui xumuusees bolj ene tosol nurax yosgui
2018-04-27 16:40
manai xuuxed ene tosold xamragdaad 2 jil bolj bgaa, eruul mend mash sain baigaa, alivaag bitgii gants talyn medeegeer ingej setgeleesee xodolmorloj bui xumuusiin ajlyg nuraa!!!!!!!
HUUHEDDEE SANAA ZOVSON EEJ AAVUUDIIG NUGCHIN DARNA GENUU
2018-04-27 15:37
BIDNII HUUHED BIDNIIH BISH BOLGOJ TURSHIJ BGAA SHUU DEE. HEZEENEE NEG COMPANY MONGOL HUUHDUUDIIN AMIDRAH UHEHIIG MEDDEG BOLSON YUM BEE AAN
burhan mini
2018-04-27 15:32
ene harvardiin surguuli chini USA giin tagnuuliin gazriin dergedeh surguuli sh dee buh yduu orond turshilt hiideg manaid orood irjee burhan mini
Зочин
2018-04-27 15:26
manai ulsad unegui nereer olon turshilt ybagdaj baigaag gadnii sudlaachidiin olon anhaaruulga baij baina lee sh dee ta buhen netees unshaarai. genetikiin huvid 10 huvid l gemtel uusehed zasaj bolohgui hohirol uchirdag gej emchiin yriltslaga bn lee. medeeleltei baihgui bol gadniihand itgeltgui shuu
tiim unetei shinjilgeeg unegui hiine gej haach bhgui
2018-04-27 14:58
amerikchuud huuhed emegteichuudiig zad bumbugduj baij odoo huuhded haritai bolchihson uu
ih mungu yba da
2018-04-27 14:56
ed nar bichgeer bugdeeree batalgaa gargaad uguh heregtei buh ersdeliig daanaa gej daanch chadahgui l dee
tsaad ezdiig ni oloo
2018-04-27 14:52
bolgoomjtoi baih heregtei shuu dee. odoo bish yumaa gehed ireeduid ymarch uvchin uuseh yum bilee ed nar hariutsahgui shuu dee zugeer tsalin avdag humuus ed buteesen bish yg unendee yugaa medeh bilee dee.
novshuud mini huuhdiig zugeer bailga
2018-04-27 14:50
Gardasil l bn sh dee. oilgolmjtoi shuu dee. tsagdaa shuuh sergiileh ni yugaa hiigeed bgaa yum bee shalgaachee.
Сүрьеэ өвчний эсрэг тэмцэлд нь амжилт xүсье
2018-04-27 14:47
Тэр эцэг эxийн зөвлөл гэx сүржин нэртэй, тодорxойгүй зорилготой эндүү ташаа мэдээ, мэдээлэлдээ дулдуйтаж бид нарыг төөрөгдүүлсэн xүмүүсд ямар xариуцлага тооцоx вэ? Xэн дуртай нь xийж бүтээж байгаа нэгнийгээ, xүссэнээрээ муу xэлээд эргээд ямар ч xариуцлага xүлээxгүй өнгөрөөд байж болоxгүй. Бид бүxний тарxийг муу мууxайгаар дүүргэx гэж оролдсон тэр эцэг эxийн зөвлөл нтр гэсэн xүмүүс олон нийтийн өмнө уучлал гуйx xэрэгтэй
BALIAR YUMNUUD
2018-04-27 14:47
HENCH IIM TURSHILTIIG HIIJ BAIGAAG MEDEJ BAIGAA SH DEE. UURIIGUUU HAMGAALAH CHADVARGUI HUUHDUUD DEER TURSHILT HIINE GEDEG HUNLEG BUS UIL YBDAL SHUU DEE
за энэ бүхэн Монгол хүний хүүхдийн эсрэг химийн туршилт хийж байж ичихгүй ингэж ярьж чаддаг байнаа.
2018-04-27 14:45
олон нийтээрээ энэ луйварчдыг үзэн ядах хэрэгтэй эмийн эмийн туршилтийн компани байхгуй юм 1 жилийн орлого нь 4 миллиард доллараас эхэлдэг асар их орлого ашигтай бизнес юм.
Зочин
2018-04-27 14:23
ШИНЖИЛГЭЭ НЬ ГЭХЭД 1 ХҮНД 200,000-300,000 БОЛДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ.ИЙМ ҮНЭТЭЙ ШИНЖИЛГЭЭГ ҮНЭГҮЙ ХИЙЛГЭЖ БАЙХАД.БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙШТ.ЗАХЫН ХОРООЛОЛД ИЙМ ШИНЖИЛГЭЭ БАЙТУГАЙ ЭНЭ ВИТАМИНЫГ НЬ АВААД ӨГӨХ ЧАДАЛТАЙ НЬ ЦӨӨХӨН ШТ.ҮДИЙГ ЦАЙГАА ГОЛ БОЛГОСОН ХҮҮХДҮҮД Ч ИХ БАЙДАГ.БОЛЬЧИХОД ХЭН ХОХИРОХ ВЭ.ЭНЭ ХЭЛ АМ ХИЙЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХЧҮҮД Л ХОХИРНО.ТУРХИРААД БАЙГАА НЬ ДУНДААС НЬ АШИГ ОЛООД Л АРИЛААД ӨГНӨ.ВИТАМИН БАЙТУГАЙ ӨДРИЙН ХООЛОО ЯАЯ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХӨӨРХИЙЛӨХ НЬ БУРУУ.МАНАЙД АЖИЛГҮЙ ЯДУУГААРАА ТҮРҮҮ БАРЬЖ ДАВАРСАН ХҮМҮҮС ИХ БОЛЖ.. ТА НАРТ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.ЭНЭ САЙХАН АЖЛАА БИТГЙИ ЗОГСООГООРОЙ.ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
ээж
2018-04-27 14:14
Би танайхаас гэр бүлийнхээ бүх гишүүдэд витамин Д авч уулгадаг.Анх уухад эхлээд шинжилгээ өгч хариуг нь харж байж хүн болгонд өөр өөр тунгаар горимоор уулгах зөвөлгөө өгч байгаа нь их сэтгэл сайтай эмч нар санагдсан.Танайх илүү сайн найдвартай учраас үр дүн нь илт мэдрэгдэж гэр бүлээрээ МАШ ИХ ТАЛАРХАЖ БАЙДАГ ШҮҮ.Энэ их үнэтэй шинжилгээнүдийг үнэ төлбөргүй хийлгэж байгаа захын гэр хорооллынхонд атаармаар ч юм шиг. Бид нар байнга хийлгэж чадахгүй байгаашт.Би нэгийг нь гэсэн үнэгүй шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан.Даанч сургуулиуд нь сонгогдсон байсан.ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ,
Зочин
2018-04-27 13:19
Unen zuv medeelliig olon niitd delgeh n zuv shu, bid bas tsatsagdaj bui medee burt uur uurin uhaanar handaj nen hudliig denselj surah heregtei
keyboard_arrow_up