Монгол эмч нар 47 дахь хүндээ элэг шилжүүлэн суулгалаа
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр Монголдоо 47 дахь хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
40 настай эрэгтэй энэ мэс засалд орсон бөгөөд 31 настай үеэл нь донор болжээ.
Хагалгааны бэлтгэл 04.00 цагаас эхэлж, 07.00 цагийн орчимд мэс засал эхлэн 15 цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна.
"Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 5-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Донор болон өвчтөнүүдийн бие хэвийн, эмнэлгийн хяналтан дор хагалгааны дараах эмчилгээ үргэлжилж байна" гэв.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төсөвт өртөг нь 105 сая төгрөг. Үүнээс эмч, мэргэжилтнүүдийн илүү цагаар ажилласан цалин, эмнэлгийн урсгал зардал зэргийг хасаад нэг өвчтөний эмчилгээнд 65 сая төгрөгөөр тооцож, 25 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтийг 2018 оны Улсын төсөвт суулгасан.