“Хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж”- өөр хангагдлаа

2014 оны 7 сарын 08

“Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг өгч, хоёр платыг иж бүрэн тохижуулан 2014 оны 06 сарын 30-нд хүлээлгэн өглөө.

Уг нээлтэнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-гийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч эмч О.Мөнгөнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн дарга Ж.Ариунаа болон бусад эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцов.

Хавдар өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд ая тухтай орчин болон эмчилгээ, оношилгооны хэрэгцээт багаж хэрэгслүүдээр хангаж, ээлтэй орчинг “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан” орон нутагт бий болгосонд Архангай аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчид, тэдний ар гэр, асран хамгаалагч нар талархалтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5557
0 эможи
keyboard_arrow_up