МЭМАҮЭХ-ны дарга Б.МЯГМАР мэндчилгээ дэвшүүллээ

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, нийгмийн хамгаалал, эрх зүйн чадамж, амьдралын чанарыг эрс дээшлүүлэхийн төлөө ирэх дөрвөн жилийнхээ бодлого зорилтуудаа тодорхойлж, жил бүр тодорхой үндсэн чиглэл дэвшүүлэн ажиллаж байна.
Салбарын ҮЭ-ийн холбооноос 2017 онд салбарын ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааны хүрсэн түвшинг хамгаалах, нэмэгдүүлэх, сайжруулахын төлөөх үйл ажиллагааг эрчимтэй явуулж “Сүрьеэгийн эмч, ажилтнуудын цалинг 30 хувиар нэмэгдүүлж, ЭМД-ын санг бие даалгах болон салбарын ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг байгуулсан” зэрэг тодорхой үр дүнг гарган ажиллалаа.
Цаашид ҮЭ-үүдээс хамтын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, тогтвортой хөжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн “Зохистой хөдөлмөр-зохистой цалин хөлс”-ийг хангуулах чиглэлээр үндэслэл, тооцоо, судалгаа, нотолгоонд суурилсан асуудлыг дэвшүүлж ажиллахын зэрэгцээ, ҮЭ-ийн гишүүд, сонгуультнууд, эмч эмнэлгийн ажилтнуудынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нараа шалгаруулдаг “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн уламжлалт үйл ажиллагаагаа 8 дахь жилдээ зохион байгуулж байна.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарынхаа хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдний амжилтыг олон нийтэд сурталчилах зорилгоор 2011 оноос зохион байгуулж эхэлсэн “Алтан чагнуур” шагналын нэр хүнд, оролцоо улам өсч байгаад зохион байгуулагчид бид баяртай байна.
Анх салбарын ҮЭ-ийн байгууллагаас зохион байгуулж эхэлсэн энэ үйл ажиллагааг салбарын яам, эздийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дэмждэг болсонд талархаж байна.
Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа 10 мянга гаруй эмч нартаа Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэн ТАЛАРХАЛ дэвшүүлье
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, хамтран ажилладаг байгууллага, түншлэгч нартаа талархал дэвшүүлж, ажлын их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
    Б.МЯГМАР     

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55489
1 эможи
keyboard_arrow_up