Хатгалгааны эсрэг вакцины эхний тунг 2000 хүүхдэд хийжээ
Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил өдгөө үргэлжилж байна.
2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.
Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.
Тэгвэл энэ сарын 25-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 2000 гаруй хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|