Гар, хөл, амны өвчин нэмэгдэх хандлагатай байна
2018 оны 3 сарын 27
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дунджаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор гар, хөл, амны өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Гарыг сайтар савандаж угаах;
- Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
- Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
- Улиралд тохируулан хувцаслах;
- Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
- Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
- Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
- Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
- Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом, хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
- Агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
- Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
- Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55362
0 эможи