“Алтан гарт эмч – шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
3 сарын 30-ны өдөр тохиож буй Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа шилдэг залуу эмч нар ололт амжилтаа бататган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэж мянга, мянган хүнд эрүүл энх амьдралыг бэлэглэх эрхэм үйлс гавъяаг алдаршуулах, дэмжиж урам зориг өгөх зорилгоор “Алтан гарт эмч – Шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт өөрийн итгэл үнэмшилээрээ тангараг өргөн үнэнч шударгаар ажиллаж буй залуучуудадаа урам өгөх үүднээс энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага:
– Монголын Залуучуудын Холбоо
– Монос групп
– Эрин клиник
Дэмжигч байгууллага:
– Эрүүл мэндийн яам
– Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Мэргэжлийн Холбоо
– Хөх рашаан эмийн үйлдвэр
– Эм код ХХК