Халдварт өвчний хандалтын мэдээ

2014 оны 7 сарын 07

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ундраа хүүхдийн амралтад 2014 оны 6 дугаар сарын 28-аас хоёрдугаар ээлжийн 236 хүүхэд амарч байсан байна. Хордлогын анхны шинж 6 сарын 30-аас   илэрсэн байна. 7 сарын 3-нд дуудлага ирүүлсэн. Тэр дор нь ХӨСҮТ-ийн эмч нар, лабораторийн шинжилгээний баг ажиллаж, 162(68%) хүүхдийг үзэж, 119(73.4%)-ээс 160 шинжлэгдэхүүн авч, эхний ээлжинд 22 хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилсэн. Дараагийн өдрүүдэд шинж тэмдэг илэрсэн 16 хүүхэд нэмж ирж хэвтсэн, өнөөдрийн байдлаар уг амралтанд амарч байсан 38 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдээс авсан шинжлэгдэхүүний сорьцод цусан суулга өвчний үүсгэгч (Шигель - Флекснер 2а) нян илэрсэн байна. Эмчилгээ үргэлжилж байна, хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байна.
   Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотод 12 төрлийн халдварт өвчний 160 тохиолдол бүртгэгдснээс салхинцэцэг, гар хөл амны өвчин, цусан суулга, суулгалт халдвар зонхилж байна.  
   ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 666 хүн хандаж үйлчлүүлснээс 15 хүнд БЗДХ илэрч, хавьтлын судалгаанд хамрагдаж, эмчилгээнд орлоо. Оны эхний хагас жилд ХДХВ-ын халдварын 22 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 172 болж, тэмбүү өвчин нэмэгдэж, төрөлхийн тэмбүү өвчин бүртгэгдэж байгаа тул нийтэд сэрэмжлүүлж байна.
   Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 165 үйлчлүүлэгч хандаж үйлчлүүллээ. Сүрьеэгийн тархалтын судалгаа БЗД-ын 14-р хороонд үргэлжилж, 584 хүн хамрагдаж, 96 сорьц авсан байна. Дараагийн сонгогдсон дүүрэг болох нийслэлийн СХД-т сүрьеэгийн тархалтын судалгаа үргэлжилнэ.
   Зургаадугаар сарын сүүлчээр болсон “Улаанбурхан өвчингүй Монгол” үндэсний зөвлөлгөөний  зөвлөмжийн төсөлд оролцогчдийн саналыг тусгаад, дахин танилцуулахаар төвийн вебсайтад тавьсан байгаа. Дархлаажуулалт дагалдсан урвал хүндрэл, цочмог сул саажилтын сэжигтэй тохиолдол энэ долоо хоногт мэдээлэгдээгүй байна.  
  Улсын хэмжээнд 134,097 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,199(3.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон, Улаанбаатар хотод 62,252 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,277(3.7%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон, 19 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2.7%-ийг эзэлж байна. Лабораторид Улаанбаатар хотоос нийт 25 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд  томуугийн вирүс илрээгүй.
 
     Энэ 7 хоногт нийт 8 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 267 тохиолдол мэдээлэгдснээс цочмог халууралт, тууралтат өвчний хамшинж 27, цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж 138, цочмог шарлалттай хамшинж 13, цочмог усархаг суулгалтын хамшинж 11, цочмог цусархаг суулгалтын хамшинж 64, мэдрэлийн цочмог хамшинж 2, эмнэлгээс шалтгаалсан халдвар 7, хоолны хордлогот халдвар 5 тус тус мэдээлэгдсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5523
0 эможи
keyboard_arrow_up