Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэж болох хөнгөлөлтүүд
Төрөөс иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахдаа даатгалын сангаас ямар төрлийн хөнгөлөлт хэрхэн эдлэж болох талаар мэдээлэл хомс байдаг. ЭМД-аар нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнд хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт тусламж, үйлчилгээ ордог.
Хоёр жилийн өмнө шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад нэмэгдсэн. Гэхдээ даатгалын хувь нэмэгдсэнээр илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэнэ гэсэн үг юм.
Эрүүл мэндийн даатгалын хуульд багтсан ч иргэдийн төдийлөн сайн мэдэхгүй зарим хөнгөлөлт, боломжуудыг танилцуулж байна.
ЗААВАЛ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАХ ШААРДЛАГАГҮЙ
|
Дүүргийн нэр |
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэрс |
Тусламж, үйлчилгээний төрөл |
Хаяг байршил |
Баянгол дүүрэг |
||||
1 |
|
Амин-Эрдэнэ |
Уламжлалт, дотор зүрх судас |
БГД 5-р хороо III эмнэлгийн урд өөрийн байранд |
2 |
|
АСЭ |
Эмэгтэйчүүдийн мэс засал, клиник биохимийн лаборатори |
БГД 12-р хороо Хасбаатарын гудамж 7-2 тоот |
3 |
|
Ачит-Эх |
Уламжлалт анагаах эмнэлгийн тусламж үйлчилгээ |
БГД 7-р хороо, IV хороолол, 12-р байр, “Ачит-Ихт” ХХК-ийн байр |
4 |
|
Ачтан элит |
Дотор, ерөнхий мэс засал, мэдрэлийн мэс засал, урологи-эмэгтэйчүүд, хүүхэд, эрчимт нүд, ЧХХ мэргэжлийн чиглэлээр |
БГД 6-р хороо АРд Аюушийн гудамж 1а |
5 |
|
Баянгол |
Дотор, мэдрэл, хүүхэд, гоо засал, арьс бэлгийн замын халдварт өвчин, уламжлалт, эмэгтэйчүүд, мэс засал, шүд, ЧХХ, ЭХО, лаб, нүд, дүрс оношлогоо |
БГД 11-р хороо |
6 |
|
Бумаа-Санаа |
Дотор |
БГД, 18-р хороо, хүнсний захын урд |
7 |
|
Бум-Энэрэл |
Дотор |
БГД 16-р хороо, Гандан, Гарьдманлай эмнэлгийн байр |
8 |
|
Буянт-Оношлогоо |
Дотор, зүрх судаснны эмчилгээ, дотор, зүрх судам, уламжлалтын өвчний амбулаторийн үзлэг, ЭКГ, өнгөт ЭХО оношлогоо |
БГД, 6-р хороо Ачтан-Элит компаний байранд |
9 |
|
Бүсгүй |
Эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, чих, нүд, уламжлалт |
БГД 5-р хороо X хороолол өөрийн байранд |
10 |
|
Гарьд манлай |
Эрэгтэйчүүд |
БГД 16-р хороо, Гандан, өөрийн эмнэлгийн байранд |
11 |
|
Далд засал |
Уламжлалт, зүү төөнө засал, эмчилгээ дотрын өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө ЭХО оношлогоо, уламжлалт нөхөн сэргээх сувилал |
БГД 7-р хороо, IV хороолол өөрийн байранд |
12 |
|
Дархан оточ |
Мэдрэл, уламжлалт, зүү төөнө заслын эмнэлэг үйлчилгээ |
БГД 17-р хороо ЭБО төвийн байранд |
13 |
|
Корсан |
Эмэгтэйчүүд |
БГД 12-р хороо Мөнгөн гүүр эмнэлгийн байранд |
14 |
|
Мангут |
Дотор, зүрх судас, мэдрэл, мэс засал үзлэг, ЧХХ, уламжлалт, ЭХО |
БГД 7-р хоро 65-р байрны 3 давхарт |
15 |
|
Мөнхийн ус |
Дотор, мэдрэл |
БГД, 18-р хороо 40-р байранд |
16 |
|
Манал оточ |
Дотор, мэдрэл, гэмтэл |
|
17 |
|
Номун |
Дотор, мэдрэл, уламжлалт, хүүхэд, ЧХХ, эмэгтэйчүүд, мэс заслийн үзлэг, оношлогоо,о эмчилгээ, цус шүүх, дотор, мэдрэл 25 ортой, 40 ортой сувилал |
БГД 19-р хороолол, IV хороолол өөрийн байранд |
18 |
|
Персон |
Эмэгтэйчүүд |
БГД 4-р хороо Төс-Ялгуун эмнэлгийн байранд |
19 |
|
Сорогзон |
Дотор, уламжлалт, эмэгтэйчүүд, ЭХО оношлогоо |
БГД 20-р хороо СХ-ЭМН-ийн 2-р амбулаторийн байранд |
20 |
|
Төмөр замын нэгдсэн эмнэлэг |
Харъяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ. |
БГД, 4-р хороо, Жасрайн гудамж5 |
21 |
|
Талимаа |
Дотор, мэдрэл, нүд |
БГД 12-р хороо, өөрийн байр |
22 |
|
Хазаадай |
Эмэгтэйчүүд |
БГД 14-р хороо, Тэнгэр-Ээл компаний байранд |
23 |
|
Хүмүүн |
Дотор, мэдрэл, арьс БЗХӨ, Нүд, ЛОР, шүд, эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, сүрьеэ |
БГД 2-р хороо |
24 |
|
Энэрэл мамоц |
Эмэгтэйчүүд |
БГД 20-р хороо Цамбагаравын замын урд |
25 |
|
Аюурфед-Энх |
Дотор, уламжлалт |
БГД III эмнэлгийн баруун талд Од хийморь төвийн байранд |
Баянзүрх дүүрэг |
||||
26 |
|
Баянзүрх нэдгсэн эмнэлэг |
Харъяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ |
БЗД 5-р хороо, БЗЭМН-ийн ард |
27 |
|
Аюурвэйд |
Дотор, уламжлалт, гэмтэл сэргээн засах |
БЗД 5-р хороо, Ангарамед центрийн байр |
28 |
|
Дархан детект |
Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ |
БЗД 16-р хороо Цэргийн 72-р хотхон Да хүрээ 54 |
29 |
|
Зүтгэл найдвар |
Уушиг, дотор |
БЗД 5-р хороо өөрийн эмнэлгийн байранд |
30 |
|
Мамба-Дацан |
Уламжлалт |
БЗД 7-р хороо, XV хороолол, ЕБ-ын 97-р сургуулийн баруун талд |
31 |
|
Монг-Эм |
Уламжлалт анагаах эмнэлгийн болон клиник биохимийн лаборатори |
БЗД, 5-р хороо, Монг-Эм ХХК-ийн байр |
32 |
|
Мөнгөн чагнуур |
Дотор, эмэгтэйчүүд, нүдний өвчний үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөх |
БЗД 4-р хороо 11-р байр, 41 тоотод |
33 |
|
Ортопед |
Гэмтэл согогын мэс засал, рентген оношлогоо |
БЗД 14-р хороо, Оросын нэгдсэн эмнэлгийн байранд |
34 |
|
Си Жи Эс |
Мэдрэл |
БЗД XV хороолол, Гялс төв 304 |
35 |
|
Солонго |
Нүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ, нүдний мэс засал |
БЗЛ 15-р хороо, XIII хороолол Гесресурс ХХК-ийн байр |
36 |
|
Сэрсэн дэмид |
Дотор, халдварт, уламжлалт |
БЗД, 16-р хороо Дандарын гудамж Хэрлэн-Унд компаний байранд |
37 |
|
Тооуна |
Уламжлалт, дотор |
БЗД 3-р хороо, II эмнэлгийн хашаанд шүдний эмнэлгийн урд |
38 |
|
Төг сум |
Мэдрэл, сэтгэц, наркологийн эмчилгээ |
БЗД 16-р хороо 42-р байранд |
39 |
|
Шагдарсүрэн |
Дүрс оношилгоо, Судасны мэс засал |
БЗД Энхжин эмнэлгийн байранд |
40 |
|
Элэг |
Уламжлалт |
БЗД 13-р хороо, Дүүргийн татварын газрын дэргэд |
41 |
|
Энхжин |
Дотор, мэдрэл, уламжлал |
БЗД 14-р хороо, Жин хэмжүүрийн урд өөрийн байранд |
42 |
|
Эрин |
Дотор, мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, физик эмчилгээ клинк, биохими, иммунологийн лаборатори |
БЗД 6-р хороо, XIII хороолол, Бөхийн өргөөний баруун урд өөрийн байранд |
Сүхбаатар дүүрэг |
||||
43 |
|
Буянт ээж |
Уламжлалт, дотор, мэдрэл эмэгтэйчүүд |
СБД АӨСТ-ийн ойролцоо |
44 |
|
Болор-мэлий |
Нүд |
СБД Япон Монголын төвийн хажууд |
45 |
|
Дангал |
Уламжлалт, дотор, мэдрэл |
СБД 4-р хороо 50 мянгатын 24 а байр 34 тоот |
46 |
|
Зуун наст |
Дотор, уламжлалтын үзлэг оношилгоо,о эмчилгээ, ЭХО, Эрүүл мэндийн зөвлөгөөн, ЧХХ, арьс гоо засал, рентген, клиник биохимийн лаборатори |
СБД 5-р хороо “Ийлст гарден” компаний байранд |
47 |
|
Ивэн |
Эмэг, дотор, мэдрэл, мэс засал, арьс өнгө, уламжлалт, гоо сайхан |
СБД ЭМҮТ-2 БЗД 3-р хороо 13-1 тоот |
48 |
|
Орбита |
Нүдний мэс заса, нүүрний гоо сайхны нөхөн сэргээх мэс засал |
СБД V хороолол 14б байр 5-р орц |
49 |
|
Сонгдо |
Ерөнхий оношлогоо, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, мэс засал |
СБД 1-р хороо Чойдонгийн гудамж-5 УКТЭ-ийн баруун талд |
50 |
|
Таны төлөө бид |
Эмэгтэйчүүдийн үзлэг, мэс ажилбар, эх барих эмэгтэйчүүдийн эмчилгээ |
СБД 1-р хороо Энх тайвны өргөн чөлөө өөрийн байранд |
51 |
|
Филошийп эмнэлэг |
Мэс засал нүд |
СБД Эрүүл ард сангийн байранд |
52 |
|
Хатагтай |
Эмэгтэйчүүд, төрөх, дотор, мэдрэл, зүү төөнө засал, хүүхэд, эрүү нүүрний мэс засал, нүүр амны согог судлал |
СБД 8-р хороо Дашчойлон хийдийн зүүн талд өөрийн байранд |
53 |
|
“Хоржимиза” эмнэлэг |
Уламжлалт, дотор, хүүхэд |
СБД 15-р хороо өөрийн байранд |
54 |
|
Чимэжүд |
Уламжлалт, нөхөн сэргээх, дотор, мэдрэл, мэс засал |
СБД 8-р хороо ЭМҮТ Хатагтай эмнэлгийн байранд |
55 |
|
ЭМЖЖ |
ЧХХ, шүд, дотор, мэдрэл |
СБД 1-р хороо |
56 |
|
ЭМШУИС-н нэгдсэн эмнэлэг |
Дотор, мэдрэл, мэс заслын тусламж үйлчилгээ |
СБД 1-р хороо Чойдогийн гудамж 3 |
Сонгинохайрхан дүүрэг |
||||
57 |
|
Авецина |
Гэмтлийн мэс засал, дотор, уламжлалт, шүдний холимог үзлэг, оношлогоо, эмчилгээ, НАСЗ, лаборатори |
СХД 12-р хороо I хороолол 2а байр Мөнгөн гүүр компанийн 3 давхарт |
58 |
|
Бурам мишээл эмнэлэг |
Уушигны мэс засал |
СХД 20-р хороо Эрүүл мэндийн үйлчилгээний 1-р төвд |
59 |
|
Бурам номун |
Яс үеий мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ |
СХД 20-р хороо Сонсголонгийн зам 8-1 өөрийн байранд |
60 |
|
Далд увидас |
Уламжлалтын үзлэг, оношилгоо, эмчилгээ |
СХД 18-р хороо Үйлдвэрчний 35 өөрийн байранд |
61 |
|
Жинст |
Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хүүхэд, уламжлалт, эмэгтэйчүүдийн сувилал, Клиник, биохими, микробиологийн лаборатори |
СХД 15-р хороо I хороолол Холбоо-Ус компаний байранд |
62 |
|
Либергэн |
Дотор, дуран |
СХД 20-р хороо ЭМҮТ |
63 |
|
Мон-мэс |
Ерөнхий мэс засал |
СХД 20-р хороо Монос 2 байр |
64 |
|
Натул |
Дотор, мэс засал, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ 11ортой + Килиник биохимийн шинжилгээ |
СХД 6-р хороо, Цахилгаан тээвэр компанийн байранд |
65 |
|
Өнө-Энх |
Мэдрэл |
СХД 18-р хороо иргэн Авирмэдийн байранд |
66 |
|
Суперпроб |
Гэмтэл, хүүхэд, дотор, уламжлалт |
СХД 12-р хороо 2а байр |
67 |
|
Түмэн шанд |
Дотор бөөр |
СХД 20-р хороо ЭМҮТ-д түрээсээр |
68 |
|
Увидаст байгаль |
Уламжлалт үзлэг, оношилгоо, эмчилгээ, зүү төөнө, дотор, нөхөн сэргээх эмчилгээний 25 ортой сувилал |
СХД 9-р хороо өөрийн байранд |
69 |
|
Халиун толгой |
Дотор, уламжлалт, ЧХХ, клиник биохимийн лаборатори |
СХД 14-р хороо I хороолол өөрийн байранд |
70 |
|
Хулж боржигон |
Уламжлалт, клиник биохимийн лаборатори, сувиалал |
СХД ЭМҮ-ний I төвд |
71 |
|
ЦНС |
мэдрэл |
СХД 15-р хороо “Өгөөмөр Адимон” ХХК-ийн байранд |
72 |
|
Энх-Ану |
Эмэгтэйчүүд, дотор |
СХД ЭМҮ-ний I төвд |
73 |
|
Энх-Ундрага |
Мэдрэл, гэмтэл |
СХД ЭМҮТ-д |
Чингэлтэй дүүрэг |
||||
74 |
|
АВМА |
Дотор, уламжлалт, ЭХО, лаборатори, ЧХХ, БЗХӨ мэдрэл, эмэгтэйчүүд, нөхөн сэргээх |
ЧД 3-р хороо Урт цагаан ХҮТ-ийн ард жуулчны гудамж |
75 |
|
Ээлтэй оточ |
Дотор, уламжлалт |
ЧД 6-р хороо Ажилчдын гудамж Оффис центрийн 4, 5 давхарт |
Хан-Уул дүүрэг |
||||
76 |
|
Чимэг-Оюу |
Эх барих эмэгтэйчүүдийн оношилгоо, эмчилгээ, жижиг мэс ажилбар |
ХУД 3-р хороо өөрийн байранд |
77 |
|
Хасу манал |
Дотор, уламжлалт |
|
78 |
|
Сэргээн засах клиник |
Уламжлалт |
ХУД, Оргил сувиллын зүүн урд талд |
Багануур дүүрэг |
||||
79 |
|
Замбага трейд ЗБН |
Дотор, Зүрх судас |
Багануур дүүрэг |
7.1.3. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх.
Иргэд заавал харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлээр үйлчлүүлэх биш ЭМД-ийн дэвтрээрээ аль ч эмнэлэгт үйлчлүүлэх эрхтэй. Үүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан хувийн эмнэлэгт ч даатгалаа ашиглан үзлэгт хамрагдах, хэвтэн эмчлүүлэх боломжтой. Тухайлбал нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн 79 эмнэлэг ЭМД-аар үйлчилдэг.
ЭМД-аар uрьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
183 НЭР ТӨРЛИЙН 800 ОРЧИМ ЭМИЙН ҮНИЙГ 40-80 ХҮРТЭЛ ХУВИАР ХЯМДРУУЛАХ БОЛОМЖТОЙ
9.3. Даатгуулагч өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг жил бүр шинэчлэн баталдаг. Өрхийн эмнэлэгүүдэд хөнгөлттэй олгодог эмийн жоруудыг тамгаат баталгаажсан жорын цаасан дээр бичиж өгдөг. Уг хөнгөлөлтөөр жагсаалтанд багтсан эмийг 40-80 хувиар буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Жишээ нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлдөг. Өнгөрсөн онд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг үнэ төлбөргүй олгож байсан.
2018 онд ЭМД-аар хөнгөлттэй үнээр олгох эмийн жагсаалт хараахан гараагүй байна.
ГЭР БҮЛИЙНХЭЭ ГИШҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ АШИГЛАХ БОЛОМЖ
7.1.8. Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах.
Эрүүл мэндийн байгууллагаас авсан үйлчилгээ нь даатгалаараа авах үйлчилгээнээс хэтэрч нэмэлт төлбөр төлөх тохиолдол бий. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар энэ тохиолдолд гэр бүлийнхээ өөр нэг гишүүний даатгалыг жилд нэг удаа ашиглах боломж бүрдсэн юм.
Даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмад настнаа, орлоготой нь орлогогүйгээ гэсэн зарчим юм. Энэ дагуу тухайн даатгуулагч ЭМД-аасаа 2 сая төгрөгний тусламж үйлчилгээ аваагүй байх тохиолдолд энэ нь эргээд гэр бүлийнхээ гишүүдэд зарцуулах, үлдсэн даатгалынхаа хэмжээнд тусламж, үйлчилгээ авах эрхээ шилжүүлэн тооцуулах боломж олгож буй юм.
ЭМД-ЫН САНГААС АВЧ БОЛОХ БУСАД ХӨНГӨЛӨЛТҮҮД
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараахь тусламж, үйлчилгээнүүд болон хөнгөлөлтийн хувь хэмжээг танилцуулья.
9.1.1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг
Хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг
ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын:
10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд,
15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан,
Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.
9.1.2. Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Ингэхдээ төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөгийн үйлчилгээ авна хэмээн дундажлан тооцсон байна.
9.1.3. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд)
9.1.4. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
9.1.5. Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувиллаар үйлчлүүлэхэд
Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг
Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг
Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг
Уламжлалт тусламж үйлчилгээний хувьд :
Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг
Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг
Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг
Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг
Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг
9.1.6. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
Өмнө нь монгол улсад хийгддэггүй байсан энэ төрлийн үйлчилгээг Монгол эмч нар дотооддоо хийж, мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсон. Үүнд 900,000 - 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх аж.
9.1.7. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт
9.1.8. Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
9.1.9. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ
9.1.10. Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
9.1.11. Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараахь үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг эрүүл мэнийн даатгалын сан хариуцдаг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААРАА СПОРТ КЛУБТ ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ
9.1. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараахь тусламж, үйлчилгээ хамаарна гэж заасны дотор
9.1.12. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ
Энэ дагуу анхны санал санаачлага гарч хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.
Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршлыг ЭНД дарж харна уу.
ЭЛЭГНИЙ В, С ВИРУС ТООЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Дээр дурдсан тусламж үйлчилгээнээс гадна элэгний В,С вирусийн тоолох шинжилгээг улсын эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг хийж, зардлыг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юм.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториудын жагсаалт
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
4. Хавдар судлалын үндэсний төв
5. Багануур эрүүл мэндийн төв
6. Интермед эмнэлэг
7. УБ Сонгдо эмнэлэг
8. Грандмед эмнэлэг
9. Аллергимед эмнэлэг
10. Монгол Хьюндай эмнэлэг
11. Итгэл эмнэлэг
12. Онкоген лаборатори
13. “Гялс” Анагаах ухааны төв
14. Мобио лаборатори
15. Оношмед лаборатори
16. “Бона Вита” лаборатори
17. “Протолаб” лаборатори
18. Элэгний төв лаборатори
19. “Гэгээн Ар Үр” лаборатори
20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21. “Евростандарт лаборатори
22. Хаппи веритас
Эх сурвалж: eagle.mn
|