Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарын ЦАЛИНГИЙН тогтолцоог шинэчлэхдээ аль нэг ажил, албан тушаалтныг ОРХИГДУУЛЖ болохгүй

2018 оны 3 сарын 16

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо санаачлан   Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран  эрүүл мэндийн салбарын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх ажлын явцад дэмжлэг үзүүлж, салбарын ажилтнуудын саналыг тусгах зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” уулзалт, хэлэлцүүлгийг ЭМЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт  21 аймаг, нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, бусад ажилтан  болон удирдах албан тушаалтнуудын төлөөлөл зэрэг 120 гаруй хүн оролцлоо.

 Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар:

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл 2017 онд батлагдсанаас хойш 11 жилийн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр нэг жил ажилласан эмч, 10 жил ажилласан эмчийн сарын цалингийн зөрүү ердөө л 4400-5000 төгрөг, сувилагчийнх 3500, бусад ажилтных 3000 төгрөг байна.
Мөн 2014 оноос хойш цалингийн доод жишиг нэмэгдээгүй. Гэтэл наад зах нь 800 төгрөгний үнэтэй байсан Атар талх өнөөдөр 1200 төгрөг болчихсон байгаа. Ийм учраас эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, ур чадварт суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хийж ирсэн ч төсвийн хомсдол, эдийн засгийн хямрал гэсэн жижүүрийн шалтгаанаар дорвитой өөрчлөлт хараахан гараагүй байна. Гэхдээ цалин хөлсний тогтолцоог шинэчлэх заалтыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгуулсан.
Энэ хүрээнд ХНХЯ, ЭМЯ манай төлөөлөл орсон дэд ажлын хэсэг, ажлын байрны үнэлгээний хороо гарч эрүүл мэндийн салбарын ажлын байрны үнэлгээ хийх, үүн дээрээ үндэслэн эрүүл мэндийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх зэрэг ажлыг хийж эхлээд байгаа билээ. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн тогтолцоог шинэчлэх асуудал нь олон жил яригдаж, судлагдаж, асар их хүлээлт үүсээд байгаа асуудал учраас нэгэнт ажлын ачааллын судалгаа, нотолгоонд суурилан боловсруулсан энэ шинэчлэлд аль нэг ажил, албан тушаалтныг орхигдуулалгүй 21 аймаг, улаанбаатар хотын бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, ажилчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцож байгаа өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах саналыг тусгаад, хугацаа алдахгүй Засгийн газарт батлуулах шаардлагатай байна” хэмээлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Х.Өлзий-Орших:

Arslan.mn

"Засгийн газрын  үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөр болон Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгасны дагуу  эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь өнгөрсөн онд хийгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны үнэлгээ судалгааны талаар хэлэлцүүлгийг  өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн явцад үнэлгээний үр дүн танилцуулагдаж, 21 аймгаас оролцож буй мэргэжилтнүүд санал бодлоо хэслний үр дүнд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн ангилал, зэрэглэл шинэчлэгдэх болно."хэмээлээ.

Arslan.mn
Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Эрүүл мэндийн  салбарын ажилтнуудын цалин хөслний тоголцоог боловсронгуй болгох талаар баримтлаж буй байр суурь, эрүүл мэндийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх дэд ажлын хэсгийн явц, цаашдын чиглэл, эрүүл мэндийн салбарын  ажлын байрны үнэлгээний үр дүн зэрэг асуудлуудыг танилцуулан мэргэжлийн чиглэл тус бүрээр 5 салбар хуралдаан хийж, нэгдсэн  хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналаа гарган хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Arslan.mn
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэхдээ аль нэг ажил, албан тушаалтынг орхигдуулж болохгүй гэснийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Мөн үйлдвэрчний эвлэл зөвхөн цалин нэм, тогтолцоог өөрчил гээд шаардаад суухгүй, эмнэлгийн ажилтан бүр яаж бүтээмжтэй ажиллаж, чанартай үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт өөрсдөө санаачилгатай ажиллахад нөлөөлж бодитой ажил хэлүүлэх зорилгоор “Ажлын байранд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх нь” сэдэвт сургалтыг мөн зохион байгуулсан нь өнөөдрийн хурлын нэг онцлог байлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
4
54973
57 эможи
keyboard_arrow_up