ШНУГНЭ-т иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх “Anti–Diabetes” төслийн нээлт болов

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр П.Н.Шастины Нэрэмжит улсын гуравдугаар нэгдсэн эмнэлэгт нийт иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлт боллоо.

Энэхүү “Help today, change tomorrow / Anti-Diabetes” буюу “Чихрийн шижин эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлсэнээр маргаашийг өөрчилж чадна” төслийн зорилго нь тус эмнэлгийн Диабетын төв нь Улаанбаатар хотын бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэг/ЧШЭ/-ийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох юм.

Мөн УГНЭ-ээр үйлчлүүлж буй хүн амд уг эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх шаардлага хангах баазтай болох,ЧШЭ болон ЧШЭ-ийн урьдал байдал, эрүүл эсэхийг тодорхойлох ГАС/ Глюкозын ачаалалтай сорил/ хийх орчин нөхцлийг бий бүрдүүлнэ.

Төслийг 2018-2019 онд хэрэгжүүлэх бөгөөд эхний үйл ажиллагаа 2018 оны гуравдугаар сараас 12 дугаар сард эхэлнэ. Уг төсөлд Улаанбаатар болон хөдөө, орон нутгийн иргэд хамрагдана. Харин төслийн санхүүжилтийг JCI central салбар, ивээн тэтгэгч байгуулага хийнэ. Санхүүжилтийн асуудлыг энэ байгууллагууд нь Эрүүл мэндийг дэмжих сан болон бусад эх үүсвэрээс татан бий болгоно.

Энэ төсөл дээр JCI central салбар байгууллага, УГНЭ-ийн Диабетын төвийн эмч нар, АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхмийн багш нар хамтран ажиллана.

Уг төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэлийн талаар товч сонирхуулахад, 21 дүгээр зууны “Чимээгүй тахал” хэмээх чихрийн шижингийн өвчлөл өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь ихээхэн анхаарал татсан асуудал болоод байна. Дэлхийн хэмжээнд 1980 оныг 2017 онтой харьцуулахад ЧШЭ-тэй хүмүүсийн тоо 108 саяас 422 сая болж өсчээ. Энэ тоо 2040 он гэхэд 600 саяд хүрнэ гэж тооцоолж байна. Мөн ЧШЭ-ийн 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж 2” эзэлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар Монголд чихрийн шижингийн тархал 6,5 хувь, чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүмүүсийн тоо 9,5 хувьтай байна.

Иймд ЧШЭ-ээс урьдчилан сэргийлэх, өвчлөх магадлалтай иргэдэд сургалт, хоол, хөдөлгөөн, эмийн болон эмийн бус эмчилгээний талаар зөв ойлголт мэдээлэл өгөх нь хамгийн чухал асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54878
0 эможи
keyboard_arrow_up