ШУУД: 2, 4, 9 сартай хүүхдүүдэд ХАТГААНЫ ЭСРЭГ вакцин хийж байна
2018 оны 3 сарын 09
Нийслэлийн дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2, 4, 9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-нээс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж байгаа аж.
Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой юм байна.
Манай улсад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа аж. Тиймээс бага насны хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан энэ вакциныг хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54709
0 эможи