Эх нялхасын ХҮЛЭЭЛГИЙН танхимыг ЗАСЧ байгаа залуустаа БАЯРЛАЛАА
Эх нялхас буюу ЭХЭМҮТ-ийн нярайн эргэлтийн үүдний хэсгийн зураг сошиал орчинд цацагдаж, олны анхаарлын төвд орсон. Тодруулбал, будаг шохой нь хуурч унасан, шат нь элэгдэж хуучирсан уг хүлээлгийн танхимын зургийг нэгэн фэйсбүүк хэрэглэгч анх нийтийн групүүдэд нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм.
Нийгэм тэр чигээрээ хар бараан зүйлсээр амьсгалж байгаа энэ өдрүүдэд нэгэн гэгээлэг мэдээ сонсогдсон нь хэсэг залуус өөрсдийн санаачилгаараа нэгдэж, эх нялхасын хүлээлгийн танхим буюу шат, хаалганы хэсгийг засаж тохижуулахаар болжээ. Залуус энэ сарын 2-ны өдрөөс эхлэн танхимыг засч эхэлсэн бөгөөд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр засвараа дуусгахаар зорьж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд хүн бүхэн гар бие оролцох бүрэн боломжтой юм. Олны хүч оломгүй далай, далайд дусал нэмэр гэдэг дээ.
Сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэж буй залуусыг нэг Соёлбаатарын Чулуунтогтох “Эх нялхасын 8-р эргэлтийн хэсгийг сайн дураараа нэгдэн засаж буй бид аз жаргалтайгаар ажилсаар байна. Бидний аз жаргалтай ажиллахад олон түмэн та нар улам дэм өгч баяр баясгалан нэмэж буй. Бид Сошиалаар урам авч эндээ хөгжилтэйгээр уйдах ядрах завгүй зүтгэж байна. Туслаж дэмжиж урам өгч байгаа бүгдэнд нь баярлалаа” хэмээжээ.
Хэрэв та бүхэн хандив өгөхийг хүсвэл: Хаан банк 5064134604 /У.Оюунханд/
Материаллаг зүйл болон чин сэтгэлээ туслахыг хүсвэл: 99146901 утсаар холбогдох боломжтой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!