Г.Доржханд: Харшлын вакцинжуулалтад 8-65 насныхан хамрагдана
Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн талаар АӨСҮТ-ийн их эмч Г.Доржхандаас тодрууллаа.
-Шарилжны харшлын эсрэг вакцинд хамрагдах иргэдийн бүртгэл хэзээ эхэлсэн бэ. Иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Ургамлын харшил ямар ургамлаасаа хамаараад түүнийх нь эсрэг харшлын эмчилгээ хийдэг байх ёстой. Одоохондоо харшлын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж алга байна. Зөвхөн шарилжны харшлын эсрэг вакцин эмчилгээ гэж бий.
Өөрийгөө ургамлын харшилтай гэж үзэж байгаа бол манай цахим бүртгэлд эрүүл мэндийн даатгалтайгаа ирж, бүртгүүлнэ. Түүний дараа дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бид иргэдэд сорил тавьж үнэхээр харшил мөн үү гэдгийг оношилно. Тэгээд хэрэв иргэн хүсвэл вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Шарилжны тоос долоодугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг. Тиймээс тоос дэгдэхээс хоёр болон хоёр cap хагасын өмнө урьдчилан сэргийлэх вакцин, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
-Вакцин хийлгэж болохгүй тохиолдол бий юу?
-Байлгүй яах вэ. Вакцинд хамруулахын тулд эхлээд заавал сорил тавиулна. Сорилын дүнгээс хамаарч эмч ямар эмчилгээ хийлгэхийг шийднэ. Хэдэн сорил тавиулахыг ч эмч шийднэ. Энэ удаагийн вакцинжуулалтад 8-65 насны иргэн хамрагдана.