Улиралд 165 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ ЭМД-аараа хийлгэх боломжтой

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр сар бүр 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой. Сар бүр энэ эрхээ эдэлж чадахгүй бол улиралд нэг удаа нэгтгэн 165 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэж болох юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийтогтох хэлэхдээ,

“Даатгуулагч иргэн сар бүр төрийн өмчийн эмнэлэгт 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой. Ингэхдээ шинжилгээний нэр төрлийг заадаггүй. Иргэд энэ зохицуулалтын хүрээнд өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх санал хүсэлтийг тавьсан учраас сарын шинжилгээний эрхийг улиралд шилжүүлэн хийлгэх боломжтой болсон.

Өмнө нь энэ эрх сардаа хүчинтэй байсан бол одоо эхний хоёр сард үйлчилгээ авалгүйгээр 3 дахь сардаа өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх эрхийг нь нээж өгсөн” гэлээ.

Хэрэв таны хийлгэсэн шинжилгээний үнийн дүн 165 мянган төгрөгөөс хэтэрвэл зөрүүг нь төлөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54296
0 эможи
keyboard_arrow_up