Эрүүл мэндийн даатгалаараа ФИТНЕСТ хамрагдах боломжтой
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно.
Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт хэмээн албаныхан хэлж байна.