Монгол улсын хүн ам ХООЛ ТЭЖЭЭЛЭЭС хамааралтай дутагдалд орсон байна

2018 оны 2 сарын 22

Arslan.mn

ЭМЯ, НЭМҮТ-өөс “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг  “Blue Sky” зочид буудалд зохион байгуулж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ.

Өнөөдөр тус судалгааны эцсийн үндсэн үр дүн, тайлангаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ сургалтын байгууллага, хэвлэл мэдээлийн байгууллага  нийлсэн 150 гаруй төлөөлөгчдөд танилцууллаа.

Arslan.mn

Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.

Судалгааны үндсэн зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад чиглэгдэх аж.

Хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланг боловсруулсан байна.

Үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.  

  •   5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай
  • 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгааг тогтоосон.
  • Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл

                    6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9% нөөц дутмаг,

                     жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4% дуталтай, 20.2% нөөц дутмаг,

                    15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4% Д аминдэм дуталтай, 41.9% нөөц дутмаг байдалд байгааг илрүүлсэн.

  •  Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.
  • Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна. 

Arslan.mn

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар МУ-д хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна. 

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал, 

  • 5 хүртэлх насны хүүхдийн 11.7% илүүдэл жинтэй, 
  • 6-11 насны хүүхдийн 22.2% илүүдэл жинтэй, 6.4% таргалалттай, 
  • 15-49 насны эхчүүдийн 46.2% илүүдэл жин ба таргалалттай, 16.5% тарган, 
  • 15-49 насы эрэгтэйчүүдийн 48.8% илүүдэл жин ба таргалалттай, 14.6%  тарган байгааг тогтоосон. 

Arslan.mn

Arslan.mn

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа аминдэм, эрдэс бодисын дутлыг буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

  • Нийт хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх; сүү, цагаан идээ, жимс, ногооны хэрэглээг дэмжих, 
  • Эрүүл мэндийн мэргэжилтний эрүүл, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадварыг сайжруулах, 
  • Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх,  
  • Хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
54169
5 эможи
keyboard_arrow_up