ДЭМБ-ын ханган нийлүүлэлтийн зөвлөх Рон Вехренс ХӨСҮТ-д ажиллалаа

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

ДЭМБ-ын ханган нийлүүлэлтийн зөвлөх Рон Вехренс ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрбээр ажиллах хугацаандаа ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, "Глобаль" сангийн удирдлагууд болон сүрьеэгийн эмийн менежмент хариуцсан багтай уулзаж, цаг үеийн тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Мөн ХӨСҮТ, МЭИК-ны эмийн агуулах, Төв аймаг, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаа, эмийн захиалга, эм хадгалах өрөөтэй газар дээр нь танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Зөвлөх Рон эмийн тооцоолол хийх, агуулахын үлдэгдлийг тооцдог "Quan Tb" программын сургалт зохион байгуулжээ. Уулзалтаар зөвлөх Рон эмийн агуулахын бүртгэл тооцоо, эмийн захиалга агуулахын үлдэгдлийг хянах ажил сайн хийгдэж байгааг өндрөөр үнэлэв.

Хэдийгээр тооцоо, бүртгэл сайн байгаа ч нэн яаралтай шийдэх хоёр асуудал байгааг анхаарууллаа. Үүнд:

1.Стандартын шаардлага хангасан эмийн агуулахын байр
2. Олон улсын эмийн тендерт оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудалд анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54105
0 эможи
keyboard_arrow_up