Баяраар багачуудын чихрийн хэрэглээнд ХЯНАЛТ ТАВИНА УУ!

2018 оны 2 сарын 15

Баяраар багачуудад чихэр, амттаныг бэлэглэдэг билээ. Гэтэл хүүхдийн өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал шим тэжээлийн дутагдал ордог аж.

Бага насны хүүхэд хоногт 5 г сахар, сургуулийн насны хүүхдэд 6-8 г сахар хэрэглэх нормтой байдаг байна.

ЧИХЭР, САХАР ХҮҮХДЭД ЯМАР ХОРТОЙ ВЭ?

  • Шүд цоорох, буйлны үрэвсэл
  • Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,
  • Кальци дутах, үүнээс болж Д амин дэмийн дутагдал, яс сийрэгжихэд хүрэх
  • Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дутагдалд хүрэх
  • Сахар чихэрт донтох
  • Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах
  • Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх
  • Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах
  • Хүнсний харшилд өртдөг байна.

Сахар нь хүүхдүүдийн дуртай олон төрлийн цаастай чихэрт 65-85%, жимсний чанамалд 100 гаруй хувь бөгөөд хоёр халбага идэхэд хоногийн сахарын хэмжээнд хүрдэг аж. Мөн нэг сав жимсний чихэрлэг шүүсэнд 32-36 г, хийжүүлсэн ундаанд 4-18 ширхэг ёотон, хатаасан жимс 5-6 ширхэг нь 32 орчим г сахартай, хэрчим бялуунд 25-30 г, нэг хавтгай шоколад нь 12.5 г, 120 г мөхөөлдөст 17.5 г, бохь 2.5 гр сахар тус тус агуулагддаг байна.

Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг ба халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг байна. Мөн чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг бөгөөд нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг аж.

ХҮҮХДИЙН ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Ой хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй, мөн хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах ёстой аж. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоож, оронд нь эх орны үйлдвэрийн оньсон  болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх нь зүйтэй. 

Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг байна. Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй, илчлэг ихтэй тул илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг аж. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог байна талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв мэдээлжээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53901
1 эможи
keyboard_arrow_up