Салат, зууш, хоолыг баярын ширээн дээр хоёр цагаас илүү байлгах хэрэггүй

2018 оны 2 сарын 15

salat зурган илэрцүүд

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс дараах мэдээллийг хүргэж байна.

  1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай!
    Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
  2. Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх
  3. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг ширхэг бичил биетэн 20 минут тутамд хоёр болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь дөрвөн цагт 4,096 ширхэг, найман цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг.
    Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд хоёр цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53892
0 эможи
keyboard_arrow_up