Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ

2018 оны 2 сарын 12

Arslan.mn

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр /2018.02.12/ болж байна. Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм.

Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна.

БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Хамтарсан ажлын хэсэгт БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53729
0 эможи
keyboard_arrow_up