ДЭМБ онц байдлыг зохицуулах бэлтгэл хүчин байгуулна

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

Энэ сарын 7-нд Женевт  болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Tедрос албан тушаал авснаас хойшхи гол ажлуудаа дүгнэж хэлэхдээ “ДЭМБ дэлхийн эрүүл мэндийн онц байдлыг зохицуулах бэлтгэл хүчнийг байгуулж, дэлхий дахинд гарч мэдэх олон нийтийн эрүүл мэндийн онц байдал, шинээр үүсэх өвчин эмгэгийг үр ашигтай тогтоон  барихаар төлөвлөж байна” хэмээн онцолжээ.

Tедросын санаачилгын дагуу дэлхийн эрүүл мэндийн онц байдлыг зохицуулах бэлтгэл хүчинд 50 гаруй улс орон, хэдэн мянган эрүүл мэндийн ажилтан хамрагдах бөгөөд тэд бэлтгэл ажлаа сайтар хийж, гарч болзошгүй эмнэлгийн яаралтай нөхцөл байдлыг нэн даруй зохицуулах юм байна. Мөн ДЭМБ эм, эмнэлгийн хүртээмжийг сайжруулахад НҮБ, олон улсын хамтын  нийгэмлэг, улс орнуудыг анхаарал тавихийг уриалжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53656
0 эможи
keyboard_arrow_up