ДЭМБ-ын төлөөлөл Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

2018 оны 1 сарын 27

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, зохицуулагч нар орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар төлөөлөл болгон Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаа.

Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь нэг нэгдсэн эмнэлэг, 26 сумын эрүүл мэндийн төв, нэг өрхийн эрүүл мэндийн төв, 77 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж, нийт 1270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн орон нутгийн 92832 хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байна. Аймгийн хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандартын хангалт 48.5 хувь, хүний нөөцийн стандарт хангалт 61.6 хувь байна.

2017 онд нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээг хүргэснээс 2.3 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэл, барилгын засвар, шинэчлэлд хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилүүдэд хийгдэж байгаагүй их хөрөнгө оруулалт байсан байна.

Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирсан гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа танилцуулгадаа онцоллоо. Үүний нэг жишээ нь, Төв аймгийн Баянчандмань суманд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн төвшинд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. Тус төсөл нь орон нутгийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд өндөр ач холбогдолтой байсан тул 2018 онд 14 суманд тус төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр орон нутгаасаа нийт 140 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

ДЭМБ-ын төлөөлөл Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

ДЭМБ-ын төлөөлөл Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52977
0 эможи
keyboard_arrow_up