НЭМҮТ: Ханиад хүрэхгүй байх 7 арга
Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.
Томуугийн вирүс ханиах, найтаах үед агаараар дамждаг. Нэг найтаалтаар 40 мянгаас илүү дусал агаарт цацагддаг тул та ханиаж, найтаахдаа заавал амаа дарж байгаарай. Өвөл агаарын чийгшил бага, нарны цацраг хомс байдаг нь агаарт цацагдсан томуугийн вирүс амьд үлдэхэд тус болдог байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас ханиад томуунаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг гаргажээ.