Ургийн гажгийг эрт илрүүлэх боломжтой
Дэлхий даяар нийт жирэмслэлтийн 2-3% д ургийн гаж хөгжил тохиолддог ба үүний хагас нь шалтгаан тодорхойгүй байдаг бол 25% нь генийн ямар нэгэн өөрчлөлттэй холбоотой байдаг ба ердөө 2% нь л хүрээлэн буй орчин болон эмийн нөлөөт ургийн гажиг эзэлдэг байна. Иймд ургийн гаж хөгжлөөс сэргийлэхийн тулд эрт илрүүлэлтэнд хамрагдах хэрэгтэй. Үүний тулд жирэмсэн болохоос өмнөх болон жирэмсний туршид ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд хамрагдах хэрэгтэй. Үүнд хэт авиан оношлогоо томоохон байр эзэлдэг. Тиймээс жирэмсний хугацаанд хамгийн багадаа 3 удаа хэт авиан оношлогоо хийлгэсэн байх ёстой ба хүсвэл сар бүр, түүнээс ч олон удаа харуулах боломжтой. Учир нь хэт авиа нь урагт хор нөлөөгүй нь батлагдсан байдаг. Манай эмнэлэг АНУ-ын General Electric фирмийн Voluson E8 ,Voluson 730 Expert аппаратуудаар хэт авиан оношлогоог явуулдаг бөгөөд хэт авиагаар оношлож болох бүхий л эмгэг өөрчлөлтүүдийг эрт үед нь илрүүлдгээрээ давуу юм.