Эрүүл мэндийн салбарын эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт боллоо

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус холбооны үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хамруулсан байна.

Сургалтын үеэр  "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг Аж ахуйн нэгж байгууллагад зохион байгуулах нь" сэдвээр МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяа, Эрсдлийн үнэлгээ багаар хийх аргачлал" сэдвээр Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал С.Дуламсүрэн, "Эрүүл мэндийн салбарын-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сэдвээр ЭМЯ-ны ЭТТТ-ийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн Б.Энхжаргал, "Аюулгүй ажиллагааанд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвээр Хөдөлмөр сонины сэтгүүлч, менежер, БАЗ-ч Д.Энхтэгш нар тус тус илтгэл тавьж,  оролцогчдод гэрчилгээ, ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэмлэх олгов.

Arslan.mn


Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52613
1 эможи
keyboard_arrow_up