НЭМҮТ шинжлэх ухааны хамтарсан өдөрлөгийг зохион байгууллаа
Шинжлэх ухаан академийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үүднээс “Шинжлэх ухаан эрдэм шинжилгээ, урлаг, спортын өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгууллаа.
1 дүгээр сарын 12-ны өдөр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 40 шахам эрдэм шинжилгээний ажилчид НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, залуу судлаач төвийн ЭША Б.Түвшинбаяр “Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаа”, ЭША Г.Цолмонбаяр Залуучуудын амьдралын хэв маяг нь халдварт бус өвчний шалтгаан болох нь, ЭШДэА Х.Бямбасүрэн Монгол улсын үндэсний шигшээ багийн зарим тамирчдын эрүүл мэндийн зан үйл, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг харьцуулсан дүнзэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа.
1 дүгээр сарын 13-ны өдөр, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилчид ООГХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Астропарктай танилцав. Энэ үеэр ООГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Тогтохбаяр GPR- судалгаа болон CTBTOтанилцуулга, Б.Отгонсүрэн Астрономын боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Г.Ариунаа Хөвсгөл орчмын газар хөдлөлтийн нарийвчилсан бодолт сэдвээр илтгэл тавив.
Өдөрлөгийн хүрээнд шатар, тенник, волейбол, сагсан бөмбөг гэсэн 4 чиглэлээр нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.