“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв

2016 оны 10 сарын 28

Өнөөдөр "Мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт" Чингис зочид буудалд болж байгаа. Салбарын хувьд техник технологи болоод мэргэжлийн ур чадвараа сайжруулсан гэсэн сайхан мэдээтэйгээр тэд ийнхүү хоёр жилийн дараа чуулж байна. Энэ үеэр салбарын төлөөллөөс Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Arslan.mnЭрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: “Монгол улсад эрүүл  мэндийн салбарт нэн яаралтай шийдэх асуудлын нэг бол гадаадруу эмчлүүлэхээр явах урсгалыг багасгах юм. Эдгээр урсгалын 60 орчим хувь нь иргэд  мэс заслын тусламж үйлчилгээг авахаар гадаад орныг зорьдог. Энэ урсгалыг багасгахын тулд мэс заслын эмч, мэргэжилтнүүдээ багаар нь гадны өндөр хөгжилтэй оронд сургах нь Эрүүл мэндийг яамнаас авах нэн тэргүүний ажил болж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр 12 орны элчин сайдуудтай уулзахдаа хүсэлтээ илэрхийлсэн. Энэ удаагийн уулзалтаар би мэс засалч эмч нартаа хоёр саналыг хүргүүлж байна. Нэгдүгээрт эмч, мэргэжилтнүүд маань гадаад хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хагалгааны бэлтгэл ажил болон хагалгааны дараах хүндрэлд бэлтгэлтэй байж, олон улсын стандартын түвшинд хүрч ажиллахыг хүсч байна.” Хэмээлээ.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч Н.Баасанжав: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд гарсан ололт амжилтуудаа өнөөдөр дүгнэж, шилдгүүдээ шалгаруулахаар бид цуглараад байна. Манай холбооноос гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажиллалаа. Энэ ч утгаараа чуулга уулзалт маань олон улсын шинж чанартай болж өргөжиж байна. Монголын мэс засалч эмч нарын чадвар улам сайжирсаар шинэ техник, технологиудыг ашиглан тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай хэрэг. Энэхүү  хөгжил нь мэс засалч эмч та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв “Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал: Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Энэ чуулганд 300 гаруй мэс заслын эмч нар оролцож, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн АНУ, Орос, Солонгос зэрэг орнуудаас судлаач, мэргэжилтнүүд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж байгаад их баяртай байна. ХӨСҮТ-ийн хувьд халдвартын мэс заслын тусламжийн тасаг ажиллаж байгаагаараа их онцлогтой. Мэс заслын  чанартай тусламж, чадавхийг сайжруулах асуудал их яригдаж байгаа. Тийм учраас цаашид дүүргүүдэд мэс заслын  тусламжийг үзүүлэхээс гадна гэмтэл, эх барих, мэдээгүйжүүлэх, ерөнхий мэс засал болон нийтлэг тохиолддог  тусламж үйлчилгээг шилжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Мөн сум дундын эмнэлгийн эмч нарыг хэрхэн чадавхижуулах вэ гэсэн асуудлын хүрээнд 2030 онд хүртэлх “Монголын тогтвортой хөгжлийн үзэл баритлал”-д тусгасан.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Arslan.mnАнагаах ухааны доктор Д.Баян-Өндөр: Өнөөдөр бид мэс заслын шилдэг 10 илтгэлийг хэлэлцэж байна.  Сайн бэлтгэгдэж хийгдсэн мэс заслын ажлаа шалгуулж, салбарын өмнө тайлагнахаар энд цугларсан.  Нийт монгол улсын хэмжээнд 387 эмч нараас 300 гаруй төлөөлөл нь өнөөдөр хуралд оролцож, үлдсэн эмч нар маань албан үүргээ гүйцэтгэж байна. Мэс заслын эмч нарын чадавхи , монголын мэс заслын эмнэл зүйн чадавхи чансаа ямар түвшинд байгааг өнөөдөр харуулж байна. Өмнө нь манай цөөхөн эмч нар гадаадад мэргэжил дээшлүүлж, сурч байсан. Одоо харин гадаадад мэргэжил дээшлүүлэх нь энгийн  ойлголт болсон нь  дэвшил юм.  Одоо мэс заслын салбарт  шинэ техник, технологийг нэвтрүүлж хагалгааг хийж байна.  Хоёр жилийн өмнө хийгдэж байсан хагалгаануудыг бодвол өнөөдөр дурангийн  хагалгааг илүүтэй хийдэг болсон байна. Үүнээс гадна хүний хиймэл эрхтэн солих эрхтэний мэс засал сайн хийгдэж байгаа нь мэс засалд гарч байгаа дэвшил гэж ойлгож болно. .

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Эрхтэн шилжүүлэн суулгах монголын холбооны тэргүүн, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн Д.Нямсүрэн: Би анх 1996 онд анхны мэс засал хийгээд түүнээс хойш одоо нийт 20 жил болж байна. 2006 оны 3 сараас хойш 133 өвчтөнд  бөөр шилжүүлэн суулгах хагалааг хийгээд байна.  Өчигдөр, уржигдар нэхэд л  бөөр шилжүүлэн суулгах 2 хагалгааг амжилттай хийлээ.  Зөвхөн энэ жил гэхэд 20 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдлээ.  Өнөөдөр ийм сайхан шинэ техник, технологийг монголын хөрсөнд бууж, бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах манай мэс заслын эмч нар хагалгааг өндөр түвшинд хийж чадаж байна. Мэс заслын хүртээмж бөөрний мэс заслын хувьд хангалттай сайн биш байна.  Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 500 орчим өвчтөн байна. Нэгдүгээрт эдгээр өвчтөнд донор шаардлагатай. 

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Улсын төв нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Амгалан: Хагалгааг заавал хагалж хийхээ болисон байна. Мэс заслын эмч нарын хувьд нүүрс ухаж мөнгө олдог хүмүүс биш. Бид нар юу хийх ёстой вэ гэвэл гадаадад хийдэг 39 хагалгааг л Монголд хийж гадаадруу гарах урсгалыг Монголдоо барьж үлдээх явдал гэж би ойлгодог. Миний хувьд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо сууришуулах зорилготой ажиллаж байгаа.  Бид энэ ажлыг 2006 оноос эхлүүлж, 2011 оноос Солонгос улстай хамтраад анхны хагалгаагаа хийсэн. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах 30 хагалгааг хийгээд байна. Үүнээс Монголын тал маань 7 хагалгааг гардаж хийсэн байгаа. Элгээ солиулсан хүн бие нь эрүүл болсон ч эдийн засгийн дарамтанд ордог нь нууц биш. Тиймээс төр засгаас энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Arslan.mnХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэны дэд захирал М.Тунсаг:  Энэ жил Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв ХӨСҮТ нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Улсын хэмжээний мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтанд маань Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 300 гаруй эмч, төлөөлөгчид оролцож байна. ХӨСҮТ-ээс гадна Монголын Мэс Засалчдын холбоо бидэнд их дэмжлэг үзүүлж, чиглүүлж ажиллалаа. Тиймээс энэ хурал маань их сайхан болж байна.

Тийм, бүх төрлийн мэс Улсын томоохон эмнэлэгүүдээс гадна орон нутгийн болон хувийн эмнэлэгүүдийн мэс заслын эмч нар хоорондоо туршлага судлах, алдаа оноогоо дүгнэх, дэвшилтэт шинэ технологи, арга барилаа хуваалцаж, мэдээлэл солилцдог чухал арга хэмжээ гэж хэлж болно.

“Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт“-нд ХЭН,ЮУ хэлэв Баян- өлгий аймгийн Мэс заслын зөвлөх эмч Б.Бейсен: Баян-Өлгий аймагт жилдээ 1700-1800 хагалгаа хийгдэж байна. Энэ хагалгаанд хэвлийн хөндийн яаралтай хагалгаа, элэг цөсний яаралтай хагалгаа, бамбай булчирхай, бөөрний чулуу авах, түрүү булчирхайн, давсаг, яс хугарлыг хадах хагалгаа хийгдэж байна. Үүнээс гадна Улсын гуравдугаар эмнэлгийн эмч нартай хамтарч тархины хагалгааг хийж сурч байна. Мөн пластик, эрүү нүүрний хагалгаанууд хийгдэж байгаа. Баян-Өлгий аймагт тулгарсан нэг асуудал бол нийслэлээс 1700 км алслагдсан аймаг. Зарим хүнд хагалгааг бид улсын төв нэгдүгээр эмнэлгийн хамт олон, гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын хамт олонтой хамтран ажиллаж байгаа. Зарим гарцаагүй хотруу зайлшгүй шаардлагатай өвчтөнийг зургаан өвчтөний зардал өгч хотруу хагалгаанд явуулдаг. Энэ нь хямралын үед их хэцүү зүйл байна. Үүнээс гадна дурангийн хагалгаагүй ганц аймаг байгаа. Нөгөө талаас хагалгааны багажууд маань хуурчирсан. Зарим аймгуудыг бодвол хагалгаа их ордог. Тиймээс энэ тал дээр туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52309
1 эможи
keyboard_arrow_up