СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
2018 оны 1 сарын 12
2018 оны 1 дүгээр сарын 11-ний орой Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн хордлогод орж, сумын эмнэлэгт эмчлүүлж байна. Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52256
0 эможи