З.Цолмон: Ил задгай гадаа зардаг хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

Баяраар иргэд хоолны хордлогод орох тохиолдол ихэсдэг. Ийм үед өөрийгөө болон гэр бүлээ хоолны хордлогоос хол байлгахын тулд юуг анхаарах тухай НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтнаас тодрууллаа.

Баяр ёслолын үеэр хоолны хордлого ихэсдэг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар байна?

ХӨСҮТ-өөс энэ жилийн мэдээ тайлан нь гараагүй байгаа. Ер нь бол 2016 оны байдлаар улсын хэмжээнд 9000 гаруй гэдэсний халдварт өвчин бүртгэгдсэний 4,7 хувь нь хоолны хордлогын тохиолдлууд бүртгэгэдсэн байдаг. Эдгээр нь ихэвчлэн лаазалсан бүтээгдэхүүн, төмсний салат, эклер, хурдан мууддаг кремтэй бүтээгдэхүүнээс болсон байгаа.

Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа юуг илүү их анхаарах ёстой вэ?

Хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авахдаа ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Ялангуяа баяр ёслолын үеэр машины багаажинд эсвэл ил тавьчихсан зарж байдаг. Энэ нь маш их эрсдэлтэй. Яагаад гэвэл тухайн хүнсний бүтээгдэхүүн тодорхой хадгалах нөхцөлд хадгалагдаж байж шим тэжээл болон аюулгүй байдлаа хадгалж байдаг. Өдөр нь гадаа хүйтэнд байлгаж байгаад орой нь халуун газар хадгалах ч юм уу тийм зүйлээс болж хадгалах горим алдагддаг. Үүнээс болоод хоол хүнсний хордлого үүсгэх боломжтой төрөл бүрийн бичил биетнүүд үүснэ. Мөн бүтцийн болон шим тэжээлийн алдагдалд ордог болохоор маш аюултай.  Тийм учраас заавал зориулалтын газраас худалдаж авах, үйлдвэрлэсэн хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайн харж авах ёстой.

Баяр ёслолын үеэр хамгийн их анхаарах ёстой хүнсний бүтээгдэхүүн юу вэ?

Хүн болгон баярын ширээн дээрээ торт тавьдаг. Энэ бялуун дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бялуу нь маш хурдан муудаж гэмтдэг, хамгийн эрсдэлтэй хүсний бүтээгдэхүүн. Сүүлийн үед хүмүүс интернэтээр бие биенээсээ бялуу захиалаад  авдаг болчихсон. Тэгэхээр хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хийж байгаа хүний эрүүл мэнд ямар байгааг мэдэхгүй, ямар орчинд яаж хийж байгааг мэдэхгүй. Яаж хадгалж, тээвэрлэж хүргэж өгч байгааг мэдэхгүй учраас эрсдэлтэй. Тийм учраас хувь хүнээс биш, тусгай үйлдвэрээс худалдаж авах нь эрсдэлгүй.

Хүмүүс хоолны хордлогод орохоор эмчид хандах нь бага байдаг. Дур мэдэн гэрээр эмчлэх нь зөв үү?

Хоолны хордлого нь  хамгийн багадаа 30 минут, дээшлээд хоёроос гурван долоо хоног, дунджаар 2-3 хоногийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Бөөлжих, дотор муурхайрах, суулгах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс хоолны хордлого болонгуутаа ихэвчлэн гэрээрээ шууд аптекаас ямар эм тариа хэрэглэх вэ гээд эмчлээд байдаг. Энэ нь ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан эсвэл дархлаа нь суларсан хүнд илүү эрсдэлтэй байдаг. Иймд эмчид хандаад тохирох эмчилгээг хийлгээд бүрэн эмчлэх шаардлагатай.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51778
0 эможи
keyboard_arrow_up