Уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлнэ

2018 оны 1 сарын 02

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан байна.

Мөн энэ онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргинй БХД-ийн 36.000 хүүхдийг гурван тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51734
1 эможи
keyboard_arrow_up