Элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг үнэгүй авах боломж бүрдлээ

2017 оны 12 сарын 30

Arslan.mn

ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.

Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирүсээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Элэгний С вирүсийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирүсийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

ЭМЯ-наас элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компанитай хамтран элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг өвчтөн ийнхүү үнэ төлбөргүй авах боломжтой болж байна.

Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны 4-р сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9,000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөө эмчилсэн байна.

Ледвир эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51682
1 эможи
keyboard_arrow_up