ГССҮТ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2017 оны 12 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж өгөв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:
“Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан, олон улсын жишигт нийцсэн чанартай оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, гэмтэл согог судлалын чиглэлийг шинэ шатанд гаргаж, монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлсэд оруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе үеийн нийт эмч, сувилагч, асрагч, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, Гэмтэл согог судлалын Үндэсний төв үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тус байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51654
1 эможи
keyboard_arrow_up