Хавдар Судлалын Үндэсний төв ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, томографын аппараттай боллоо

2017 оны 12 сарын 27

Arslan.mn

Хавдар Судлалын Үндэсний Төвд "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Нас барж буй таван хүний нэг нь хорт хавдар өвчний шалтгаантай байна. Хорт хавдраар өвдөж буй хүн амын 90 хувь нь 45-49 насныхан байгаа ажээ.

ХСҮТ ЖИЛДЭЭ 10,000 ХҮН ЭМЧИЛДЭГ

Arslan.mn

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн "Ард иргэдийн дунд хорт хавдар бол аюултай өвчин гэсэн ойлголт газар авчээ. Гэвч энэ нь эмчилгээгүйдээ биш харин эмчлэгдэх боломжтой үед нь иргэд эмнэлэгт үзүүлж эрт оношлуулж чадахгүй байгаатай холбоотой. ХСҮТ жилдээ 10,000 хүн эмчилдэг. Жилд шинээр бүртгэгдэж буй хорт хавдрын 80 орчим хувь нь өвчний хожуу үедээ анх удаа оношлогдож байна. 

Айл болгон гал тогоондоо хөргөгчтэй байдаг. Хөргөгч хоолыг аюулгүй хадгалдаг. Яг үүнтэй адил эмнэлэг болгон Компьютер томографын аппараттай. Компьютер томографын аппарат нь дүрс оношилгоо хийж, эмчилгээний тактикийг зөв хийхэд маш чухал үүрэгтэй. ХСҮТ Toshiba брэндийн Aquilon Prime 80 загварын компьютер томографын аппараттай боллоо. Энэ нь нэг удаагийн эргэлтээр 80 зүслэгт зураг авах өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж юм.

Энэхүү аппаратын үр дүнд хүний биед үзүүлэх рентген туяаны хорыг багасгаж оношилгооны чанарыг сайжруулсан. Мөн гурван хэмжээст зураг боловсруулах, ангиографын зураг авах, автоматаар ясыг харуулах, эрхтний эзлэхүүнийг тодорхойлох зэрэг давуу талтай. 

Компьютер томографын кабинет оношилгооны зорилгоор зураг авах боловсруулах, КТГ-ийн хяналтан дор процедур хийж гүйцэтгэх үйл ажиллагаа явуулна. Тус кабинет нь өдөрт 30-50 тодосгогч бодистой болон бодисгүй КТ-ийн шинжилгээ хийнэ" гэв. 

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН ДӨНГӨЖ 18.3 ХУВЬ НЬ ЭРТ ҮЕДЭЭ ИЛЭРДЭГ

 Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "ХСҮТ-ийн Компьютер томографын асуудал яригдаж санхүүжилт нь шийдэгдэхгүй бэрхшээлтэй учирч байсан. Аливаа асуудлыг шийдэхэд ганц нэг хүн биш багийн ажиллагаа их чухал байдаг. Элэгний хорт хавдар нийт хавдрын нас баралтын 40 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд эрт илрүүлэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлвэл нас баралтыг жилд 2.7 хувиар, 2030 он гэхэд 35 хувиар бууруулах боломжтой. 

Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар элэгний хорт хавдрын дөнгөж 18.3 хувь нь эрт үедээ илэрч байгаа бол үүнийг 2030 он гэхэд 70 хувьд хүргэнэ гэсэн үг юм. Хавдрыг яарлтай үзнэ гэхээсээ илүүтэй хувиартайгаар хүлээж авдаг, хөнгөвчлөх тасгийнхан оочир дугаартай хэцүү байдаг. Яаралтай ирсэн хүмүүсийг тусгайлан хүлээж авах тасагтай болж байгаа нь давхар баяр болж байна" гэлээ. 

ДОЛОО ХОНОГТ 30-40 ХҮНД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА
    
ХСҮТ-д яаралтай тусламжийн тасаг шинээр нээгдэж байна. Өмнө нь яаралтай тусламжийн үйлчилгээг нэг эмч, хоёр ортойгоор үзүүлж байсан бол өнөөдөр нийт 17 ажилтан /тав нь их  эмч/, зүрх судасны хоёр кабинет, зургаан ортойгоор тусламж үйлчилгээгээ үзүүлэхээр болжээ. Яаралтай тусламжийн тасаг нь иж бүрэн үйлчилгээг шаардлага хангасан нөхцөлд үзүүлснээр хавдрын хүндрэлээр нас баралтыг бууруулж, олон хүний ам насыг боломж бүрдлээ гэж ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлж байлаа. 

Сүүлийн үед хорт хавдрын төгсгөлийн шатанд байгаа өвчтөнүүдийн болон ар гэрийнхний хүсэлтээр эмнэлгийн орчинд байж амьдралын сүүлчийн мөчөө үдэх зорилгоор тус тасагт хандах нь нэмэгдэж байгаа юм байна. Түүнчлэн хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай иргэд тус тасгаар үйлчлүүлж болно. Өнөөдрийн байдлаар ХСҮТ долоо хоногт дунджаар 30-40 хүнд яаралтай тусламжийг үзүүлдэг ажээ. 

КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН АППАРАТ НЬ ХАВДАР ӨВЧНИЙ 75 ОРЧИМ ХУВИЙГ ИЛРҮҮЛДЭГ


Академич, Анагаах ухааны доктор Р.Сандуйжав "ХСҮТ яаралтай тусламжийн тасаг, Компьютер томографын аппараттай болсон нь Монгол Улсын гурван сая хүний төлөө хийгдсэн маш чухал ажил боллоо. Үе үеийн эмч нарын мөрөөдөж байсан тоног төхөөрөмж 25 жилийн ХСҮТ-д тавигдаж байгаад туйлын баяртай байна. Хавдар өвчнийг илрүүлэх төхөөрөмж тавих нь хамгийн чухал ажил байсан.

Ер нь дэлхийд дүрс оношилгооны дөрвөн том аппарат хэрэглэгдэж байгаа. Үүний нэг болох Компьютер томографын аппарат нь хавдар өвчний 75 орчим хувийг илрүүлдэг. Үүний дараа хавдрыг илрүүлэх илүү дэвшилтэт технологийг тавьж өгөхийг хүсэх байна" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51599
0 эможи
keyboard_arrow_up