Гурван дүүргийн 2, 4, 9 сартай багачуудыг хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулна

2017 оны 12 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, уушгины хатгалгаа болон хүндрэх нь түгээмэл байгаа тул хүн ам, өвчлөл ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийн уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Вакциныг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийх юм байна. 

Үүнээс гадна ирэх 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх хүүхдүүдэд хийхээр болжээ. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийжээ. Энэ дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51564
1 эможи
keyboard_arrow_up