МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 12 сарын 25

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь 2017 онд Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгалтын хоёрдугаар хурал, Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг санаачлан амжилттай зохион байгуулсан юм. Манай улс дэлхийн Анагаах ухаанд нэрээ гаргаж чадсаны бахдам нэг амжилт бол тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн Дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарсан явдал байлаа. 

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ой энэ жил тохиож, ойн хүрээнд эрдэмтэн эмч нарын баг хамтран Урологийн анхны сурах бичгийг эх хэл дээрээ эрхлэн гаргалаа. Тус эмнэлгийн хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулах, үйл ажиллагааг туршилтын хэлбэрээр эхлүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурж, БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй эмнэлзүйн бүхий л чиглэлээр мэргэжилтэн сургах, харилцан сургалт явуулах, телемедицине болон технологи дамжуулалт, зочин профессор ажиллах боломжуудыг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд болон дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахыг тус эмнэлгийн хамт олон ямагт эрмэлзэж ирсэн.

АУ-ны доктор, дэд профессор Б.Бямбадорж захиралтай УНТЭ-ийн хамт олон салбарынхаа ӨНГИЙГ тодорхойлж, хэзээд АНХДАГЧ - МАНЛАЙЛАГЧ байсаар ирсэн билээ 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51497
2 эможи
keyboard_arrow_up