Дэд сайд Л.Бямбасүрэн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өглөө

2017 оны 12 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох ажил үүргийн чиглэл өгч ажиллалаа.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн түргэн тусламжийн дуудлагыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөр дамжуулан хүлээн авч, тус төвийн зохицуулагч нар дуудлагыг эрэмбэлэн ангилан төв салбар болон Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн салбар нэгжийн эмч, ажилтан нар иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. Өдөрт дундажаар 50 гаруй түргэн тусламжийн автомашин иргэдийн дуудлагад үйлчилдэг бөгөөд салбар нэгжийн ээлжийн ахлагч дуудлагыг хуваарилж, салбар нэгжийн дарга тухайн салбартаа дотоод хяналт тавьж ажилладаг талаар тус төвийн захирал Ц.Пүрэвдаш танилцуулсан.

Дэд сайд Л.Бямбасүрэн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өгч ажилласан бөгөөд түргэн тусламжийн дуудлагын хугацааг багасгах хүрээнд түргэн тусламжийн автомашинд GPS суурьлуулах, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэлтэй холбогдох, байрлал сонгох гэдгийг онцлон, хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн.

Мөн удирдлагын зүгээс салбар нэгж болон төвийн үйл ажиллагааны дотоод  хяналтыг сайжруулах, эмч ажиллагсдын хариуцлага, ёс суртахуунд анхаарч ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар болон тус төвийн захиралд үүрэг болгов.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51336
0 эможи
keyboard_arrow_up