Амьсгалын замын өвчлөлийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөлөө

2017 оны 12 сарын 19

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын ахалсан хоёр ажлын хэсэг нийслэлийн томуу томуу төст өвчний өвчлөл өндөртэй байгаа 6 дүүрэгт ажиллан /2017.12.18/ эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг  илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх  дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тус тус очиж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Шуурхай удирдлагын хэлтэс, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй байсан.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг  дүүргийн нэгдсэн эмнэлгийн  ТТӨ-ний үед үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд амбулаторын үзлэгийн цагийг уртасгах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулсан байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшин суралцаж байгаа эмч болон сувилагчийг  нэмэлтээр ажиллуулсан байна Баянгол дүүрэгт Ахмад настан хүүхдийн эмнэлэгтээ 60 ор нэмэлтээр ажиллуулж байна.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг орны тодорхой хэсэг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал  дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ Амьсгалын замын халдвар ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзлээ. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байна. Энэ нь халдвар авах эрсдлийг үүсгэж байна. Цаашид өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, хүүхдүүдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг  эцэг эх, асран хамгаалагч нар болон тусоамж, үйлчилгээ үзүүлэгч нарт зөвлөлөө.  

Мөн амьсгалын замын өвчлөл  гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51272
0 эможи
keyboard_arrow_up