ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шинжээч, улсын байцаагч нарыг сургалтад хамруулан чадавхжуулав

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Монгол улсын хэмжээнд 38 үндэсний эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас дуслын шингэн, тарилгын, шахмал эм, уламжлалт эм,  биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрүүд нь нийт 461 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ЭМЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай уламжлалт эм, импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн түвшинд хүргэх, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгагдсан.

Монгол улс 2005 онд анхны GMP үндэсний стандартыг боловсруулан баталсан бөгөөд 2011, 2014 онд шинэчлэн гарсан стандарт нь ДЭМБ-ын GMP удирдамжийн түвшинд боловсруулагдсан. Өнөөгийн байдлаар үндэсний GMP-ын стандартаар 2 эмийн үйлдвэр гэрчилгээ авсан, 5-6 эмийн үйлдвэр гэрчилгээ авах бэлтгэл ажлыг хангаад байна.

Иймд эмийн үйлдвэрүүдэд GMP стандартын шаардлагыг 100% хангуулах, гэрчилгээ авахаар өргөдөл гаргасан эмийн үйлдвэрүүдэд GMP гэрчилгээ олгох хяналт шалгалт, үнэлгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулав.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын сургагч багш бэлтгэх   сургалтад ЭМЯ-ны шинжээчид,  МХЕГ-ын Эм, биобэлдмэлийн чанарын хяналтын улсын байцаагч нар, үндэсний зарим эм үйлдвэрлэгчдийг чадавхжуулах энэхүү сургалтад зөвлөх доктор Chung Keel Lee нь АНУ болон Европын GMP-ын шаардлага болон зөвлөмж өгөв.

Сургалтын үр дүнд  ЭМЯ-ны шинжээч, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, үндэсний эм үйлдвэрлэгч нарыг  олон улсын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шаардлагын талаар гүнзгийрүүлсэн мэдлэг өгч мэргэжил дээшлүүлэн, сургагч багш  бэлтгэх  онол, практикийн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51250
0 эможи
keyboard_arrow_up