УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “Эмнэлгийн ажилчдын тангараг өргөх” ёслолын үйл ажиллага боллоо

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Эмнэлгийн ажилтны тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Ёслолын арга хэмжээг Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир нээж, тус эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа, ёс зүйн салбар хорооны дарга Б.Бурмаа нар  эмнэлгийн удирдлага, ахмад эмч нараа төлөөлөн шинээр ажилд орж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хандаж үг хэллээ.

Арга хэмжээнд тус эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцож эмнэлгийн удирдлага  болон ёс зүйн салбар хорооны гишүүдийн хамтаар Эмнэлгийн ажилтаны тангараг”- аа өргөсөн байна.

Энэхүү ёслолын арга хэмжээний зорилго нь тус эмнэлгийн эмч ажилчид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эмнэлгийнхээ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг мөрдөн ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандах зөв хандлагыг хэвшүүлж, Монгол улсын Анагаах ухаан, Эрүүл мэндийн салбарт оруулсан тус эмнэлгийн хувь нэмэр, ололт амжилтыг үргэлжид бататган баяжуулж, хамт олноороо бахархах, хамтач үзэлтэй байгууллагын соёлыг бий болгон хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд оршиж байдаг юм.

Тус эмнэлгийн найрсаг хамт олны дунд “Эмнэлгийн ажилтны тангараг”-аа өргөн шинээр нэгдэн орж ирж байгаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэдээ хойшдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51249
0 эможи
keyboard_arrow_up