Өрхийн эмнэлгүүд амралтын өдрөөр ажиллаж байна
2017 оны 12 сарын 18
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар багаүзүүлэлттэй гарсан байна.
Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж буй аж. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа аж.
Тиймээс ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар, өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51222
0 эможи