Олон эмэнд тэсвэртэй СҮРЬЕЭГИЙН ЭМИЙН 70 хувийг ГЛОБАЛ САН, 30 хувийг ЗАСГИЙН ГАЗАР санхүүжүүлжээ

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах болон салбарын бусад  мэргэжилтнүүд зэрэг нийт 160 гаруй хүмүүс оролцлоо.

Arslan.mn
Өнөөдрийн уулзалт  хэлэлцүүлгээр удахгүй хэрэгжүүлэх  сүрьеэгийн төслийг танилцуулж,  санал бодлоо солилцож байгаагаараа ихээхэн онцлогтой.

Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг:

Arslan.mn
Монгол улс  2006 оноос Глобал сангаас санхүүгийн дэмжлэгийг авсан.  Энэ бүх санхүүжилт ДОХ, сүрьеэгийн өвчлөлийг эдгээхэд зарцуулагдаж байна. ДОХ-ын чиглэлээр 2003 оноос хойш 24.5 сая ам.доллар санхүүжилт авсан. Сүрьеэгийн чиглэлээр 2003 оноос 2020 оныг дуустал 33.1 сая ам.долларын санхүүжилт авна. Глобал сангаас санхүүжилт олгохдоо тухайн орны Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  хөтөлбөрийг стратегийн дэмжлэг бодлого баримтладаг. Хамгийн анх ДОХ-ын чиглэлээр хүн амыг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх тусламжийг авч байсан. Сүүлийн жилүүдэд тусламж маань тодорхой хүн аманд чиглэж байна.  Глобал сангаас тавьж байгаа нэг шаардлага бол  дэмжлэг авч байгаа бүх улс орнууд өөрсдөө  Засгийн газрын санхүүжилт рүү яаж шилжүүлэх вэ гэсэн төлөвлөгөө гаргахыг шаарддаг.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Arslan.mn
Бидний хувьд сүрьеэгийн илрүүлэлт оношилгоо тулгамдсан асуудлуудын нэг байсан. Сүүлийн жилүүдэд үе шаттай арга хэмжээ авсны үндсэн дээр нэлээд ахиц дэвшил гарсан. Ялангуяа сүрьеэгийн лавлагаа, лабораторийн салбар сүүлийн жилүүдэд оношилгоон нв олон улсын түвшинд хүрч ажиллаж байна. 2009-2010 онд молекул биологийн  физик эмчилгээ нэвтрүүлсэн.
2013-2014 онд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношилох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг ХӨСҮТ-д ажиллуулж эхэлсэн. Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношилох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд (2 цагийн дотор), нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай болсон.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сайжруулах, хүн амд ногдох тусламж үйлчилгээг ойртуулах ажлуудыг хийсэн. Хамгийн гол нь эрт илрүүлэлтийг зөв зохион байгуулах хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.
2006 оноос олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг нэвтрүүлж, 10444 тохиолдлыг эмчилж, 21600 хүн  халдвар авахаас сэргийлж, 2001 хүнийг эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадсан.
2017 он хүртэл эмэнд тэсвэртэй сүрьеэгийн  эмийг Глобал сангийн  санхүүжилтээр хариуцаж ирсэн. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийн 70 хувийг Глобал сан, 30 хувийг  Засгийн газраас санхүүжилдэг. Харин гаж нөлөөний эмийн хувьд  Глобал сан 90 хувийг , Засгийн газар 10 хувийг  санхүүжүүлж байна. Цаашид Засгийн газрын санхүүжилтийг нэмэх  бодлого  байгаа хэдий ч эдийн засгийн хүндрэлээс болж санхүүжилтээ нэмж чадахгүй байна. Тиймээс цаашид энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

Глобол сангын Монгол улс дахь үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Б.Мягмар:

Arslan.mn
Бусад төсөл, хөтөлбөрүүдтэй  харьцуулахад Глобал сангийн  үйл ажиллагаа илүү онцлогтой. Тус сангийн удирдах зөвлөл нь үндэсний зохицуулах зөвлөл хэмээх статустай явдаг.  Зөвлөл маань 21 гишүүнтэйгээр Глобал сангийн үйл  болон Монгол улсад хэрэгжиж  байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг өргөн барьж, хянах, төсвийг батлах талаар  зохицуулах үүрэг хүлээдэг.
Зөвлөлийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ЭМЯ, НЗДТГ, Хөдөлмөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн болон төрийн бус байгуулага, олон улсын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сүрьеэгийн хувьд 2018-2020 онд төслийн хүрээнд Глобал сангын үндэсний  зохицуулах ажлын хэсэг байгуулагдаж, олон улсын болон үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, зөвөлгөөн, сургалт семинар зохион байгуулсан.  Саяхан Эрүүл мэндийн сайд Глобал сантай  2020 он хүртэл хамтран ажиллах төслийг баталсан.Энэ төслийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн санхүүжилт орж ирнэ.

"Глобаль сан"-гийн мэргэжилтэн М.Сэргэлэн:

Arslan.mn
Монгол Улс сүүлийн 20-иод жил олон улсын байгууллагуудын тусламжтайгаар сүрьеэгийн эсрэг тусламж, үйлчилгээгээ явуулсаар ирсэн. Өмнө нь "Данида" гэж төсөл байсан. Энэ төслийн хүрээнд сүрьеэгийн эмчилгээ, оношилгооны үйл ажиллагааг явуулдаг байсан бол, 2003 оноос эхлэн "Глобаль сан"-гийн төслүүд хэрэгжиж эхэлснээр сүрьеэгийн оношилгооны чадвар, эмчилгээний үр дүн харьцангуй дээшилсэн.
2006 он хүртэл олон эмд тэсвэртэй, аюултай сүрьеэг оношилж чаддаггүй байсан. Харин энэ сангийн санхүүжилтээр оношилгооны шинэ арга, хэрэгсэл орж ирснээр тус өвчнийг оношилдог болсон. Одоогийн байдлаар жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаа. 2013-2015 онд сүрьеэгийн тархалтын судалгааг анх удаа хийсэн. Тархалтын судалгаагаар одоо бүртгэгдэж байгаа тохиолдлоос гурав дахин илүү байна гэж гарсан.
Учир нь бид илүү идэвхтэй илрүүлгийн арга хэмжээг аваад байжээ. Жишээлбэл, эмч эмнэлгийн ажилтнууд сүрьеэгийн зовиур илэрсэнг л үзээд байсан бол илрүүлж чадаагүй нь шинж тэмдэггүй сүрьеэтэй. Тэгэхээр шинж тэмдэггүй сүрьеэтэй хүмүүс гэртээ сууж, эсвэл гадуур халдвараа тараах боломжтой. Бид ирэх жилүүдэд судалгаандаа үндэслээд хоёр жилийн дотор идэвхтэй илрүүлгийг эмзэг бүлгийнхэнд хийе гэсэн стратегийг боловсруулан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байх боломжтой гэсэн тоо баримт бий.           

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn    Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn                  

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51196
2 эможи
keyboard_arrow_up